
Хайртай хүнтэйгээ заавал туршиж үзэх сонирхолтой жагсаалт
Анх нэгэндээ дурлаад албан ёсоор хосууд болох хүртэл хүлээлт, догдлол бас гэнэтийн болзоогоор дүүрэн өдрүүд өнгөрдөг. Харин үерхээд тодорхой хугацаа өнгөрсний дараа яг л байнга дэргэд нь байсан юм шиг нэгэн хэвийн бас уйтгартай харилцаа үүсэх магадлалтай байдаг. Яг л хүн хүсч байсан зүйлээ авсан хойноо үнэ цэнийг нь мартчихдаг гэдэг шиг. Магадгүй ийм зүйл танд ч гэсэн тохиолдсон байж болох юм. Тэгвэл ямар нэгэн харилцааг тордохгүй бол анхных шигээ гялалздаггүй гэдгийг санаарай. Яагаад та хайртай хүнтэйгээ сонирхолтой зүйлүүд туршиж болохгүй гэж.
Хамтдаа 💖
- Солонгос, Япон, Хятад хоол хийж, өөрсдөдөө зориулсан ширээ засч хооллох
- Бооцоотой халуун ногоотой бэлэн гоймон идэх, түүнийгээ бичлэг болон хадгалах
- Хоёулаа чихэвчээр дуу сонгонгоо хотын гудамжаар алхах
- Гар утсан дээрээ байгаа зургуудаа угаалгаж, зургийн цомогт хийгээд хамт үзэж дурсамжаа хуваалцах
- Хамт сагс тоглох, даам болон шатар нүүх
- Хайр дурлалын сэдэвтэй олон ангит кино үзэх
- Нэг өдөр товлож гаргаад гэрийнхээ бүх хэсгийг цэвэрлэх, тохижилт хийх, тавилгаа өөрчлөх
- Хамт иог болон сунгалтын дасгал хийж хэн нь илүү уян хатан болохоо үзэх
- Өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухайгаа нэгэндээ тайлагнаж, юуг буруу ойлгодгийг нь тайлбарлах
- Дунд сургуулийн гарын таван хуруу, онгоц буудах зэрэг тоглоомыг дахин тоглох
- Орой бүр хуруудаад дийлэгдсэн нь бүтэн биеийн массаж хийж өгөх
- Хамтдаа ууланд гарах, дугуй унах
- Гэртээ хоол бэлдээд хотоос холгүй агаарт гарч болзох
- Хүн ихтэй автобусанд хамт сууж явах
- Шинэ жилээр юу хийж өнгөрөөхөө төлөвлөх
- Тус бүрдээ дуртай номоо аваад, кофе шопд уншиж суух
- Гар утасны дэлгэцээ хос зургаар чимэх
Цааш үргэлжлүүлээрэй ...
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх