image

Шарталтаас сэргийлэх болон бууруулах ЗАЛЬТАЙ АРГУУДААС

Толгой өвдөж, ядарч, ам маш ихээр цангаж, дотор муухайрч, толгой эргэж байна гээд төсөөлдөө... Юу бодогдож байна. Шарталт... Өчигдөр та хэтрүүлжээ гэсэн үг.

Өнгөтэй согтууруулах ундаанаас татгалз

Зөвхөн этилийн спирт л шартуулдаг гэж үү? 

- Согтууруулах ундаанд агуулагдах метанол, изопентанол, ацетон зэрэг нэмэлт бодисууд ч бас шарталт үүсгэдэг. Хэд хэдэн судалгааны үр дүнгээр метанол нь шарталтын үед илрэх шинж тэмдгийг 2-3 дахин нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Дээрх нэмэлт бодисууд виски, коньяк, текила зэрэгт ихээр агуулагддаг. Тэгэхээр шартахгүй байя гэвэл өнгөтэй согтууруулах ундааг уухгүй байх хэрэгтэй.

Хангалттай хэмжээний ус уу

Согтууруулах ундаа нь яг л эм шиг шээс хөөх үйлдэл үзүүлдэг. Олон дахин, ойрхон ойрхон шээх нь бие махбодыг усгүйжилд оруулдаг. Усгүйжил үүссэний улмаас ам цангах, толгой өвдөх, ядрах, ам хатах зэрэг шинжүүд илэрдэг.  Та усгүйжилд орохгүйн тулд ус сайн уухад л хангалттай.

Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө нэг аяга ус, согтууруулах ундаа хэрэглэх үедээ хэд хэдэн аяга ус, унтахын өмнө дахин нэг аяга ус уугаарай.

Сайн унтаж амар

Согтууруулах ундаа нь нойргүйдэл үүсгэдэг. Хэрэв та уусан бол аль болох сайн унтаж амрах хэрэгтэй. Нойргүйдлээс шалтгаалан цочромтгой болох, уур хүрэх, ядрах шинжүүд илэрдэг. Тиймээс маргааш эрт ажилтай бол орой болтол наргихгүй байсан нь дээр..

Өглөөний цай уу

Бантан,цутан аль нь ч хамаагүй. Согтууруулах ундаа уусны маргааш өглөө нь аль болох чанартай өглөөний цай уугаарай. Согтууруулах ундаа нь цусны сахарыг бууруулж гидогликэми үүсгэдэг тул толгой эргэх, толгой өвдөх шинж илэрдэг. Өглөөний цайг өөртөө гэдэг дээ.

ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГА

Гэхдээ өөртөө хайртай л бол согтуураалах ундаанаас татгалзах нь хамгийн сайн арга.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх