
"ТАНГЛЭД" хүүхэлдэйн кинон дээрээс хүмүүсийн анзаараагүй үйл явдлууд
#1 Рапунзелын төрсөн өдрөөр зориулж хаант улс даяар жил бүр гэрэлт дэнлүү хөөргөдөг. Түүний эцэг эх охиндоо зориулж хөөргөсөн дэнлүүг гүнж өөрөө ч мэдэлгүй барьж авсан байдаг.
#2 Готел эх нь Рапунзелийг хулгайлж, өөрийгөө үүрд залуу, үзэсгэлэнтэй байлгахын тулд цамхагт цоожилдог. Готел эхийн хувцаслалтын хэв маягийг харвал энэ нь Сэргэн мандалтын эрин үеэс эхтэй болох нь анзаарагдана. Мөн Tangled хүүхэлдэйг киноны үйл явдал 1700-аад оны сүүлч үеийг дүрсэлдэг. Энэ бүхнийг харгалзан үзвэл Готел эх 400 гаран настай юм.
#3 Рапунзелийн өхөөрдөм хамтрагч үслэг, урт сүүлт хөөрхөн хэрэм байх ёстой байжээ. Гэвч түүнийг киноны ажилчдын нэгнийх нь тэжээвэр жинхэнэ хамелеоноос санаа аван өөрчилжээ. Паскаль мөлхөгч байх ёстой гэж шийдсэний дараа Дисней түүнийг нил ягаан өнгөтэй байхаар тооцоолжээ. Гэвч эцэст нь ногоон хамелеон нь Рапунзелийн даашинзтай хамгийн сайн зохицож байсан аж.
#4 Уг хүүхэлдэйн кинонд Флинн Райдер 26 настай байсан бол Рапунзел 18 нас хүрэх гэж байсан ба хосууд найман жилийн зөрүүтэй байсан.
#5 "Tangled" бол Диснейн бүтээсэн хамгийн үнэтэй хүүхэлдэйн кино бөгөөд 260 сая долларын өртөгтэй юм.
#6 Рапунзел Диснейн гүнжүүдийн дунд хамгийн том нүдтэй нь.
#7 Рапунзелийг төрөх үед л тоглоомон дээр нь түүний ирээдүйг зөгнөсөн байдаг.
Goy bailaa bur mash mash mash goy bailaa