image

Хагас цагийн дотор бэлэн болох амтат таван шөлний жор, хийх арга

Орой ямар хоол хийх вэ. Магадгүй ихэнх гэрийн эзэгтэй нар энэ тухай бодож өдрийг өнгөрөөдөг байх. Тэгвэл амттай бөгөөд хурдан болдог таван шөлний жор, бэлдэх аргыг хуваалцаж байна. Гэрийн хоол бол эм. Хайртай гэр бүлийнхэндээ хамгийн шимтэйг зориулаарай.

Тахианы махтай шөл

Орц:
Масло - 2 халбага
Хэрчсэн лууван - 1 аяга
Хэрчсэн цоохор майлз - 1/2 аяга
Хэрчсэн сонгино - 1/2 аяга
Тахианы тунгалаг шөл - 8 аяга
Тахианы цээж мах - 2 аяга
Өндөгтэй гоймон - 3 аяга
Хатаасан базилик - 1/2 цайны халбага
Хатаасан орегано - 1/2 цайны халбага
Давс - 1/2 цайны халбага
Нунтаг сармис - 1/4 цайны халбага
Хар перец - 1/4 цайны халбага
Бэлтгэх арга:
Тогоондоо маслоо хийж хайлуулна. Үүн дээрээ лууван, цоохор майлз, сонгиноо хийж, 5 минут хуураарай. Хуурч байгаа ногоон дээрээ тахианы тунгалаг шөл, тахианы хэрчсэн мах, гоймон, базилик, орегано, давс, сармис, перецээ хийн, чанах аж. Хоолоо буцалмагц, галаа багасгаж, 20-25 минут чанахад хангалттай. Ингээд таны амттай шөл бэлэн болно.

Тахианы мах, мушгиа гоймонтой шөл

 

Орц:

Мушгиа гоймон - 2 аяга

Сонгино - тал

Хэрчсэн сармис - 2 цайны халбага

Оливын тос - 2 цайны халбага

Улаан лоолийн соус - 3 халбага

Лаазалсан улаан лооль - 2 лааз

Тахианы тунгалаг шөл - 3 аяга

Хатаасан яншуй - 1 цайны халбага

Хатаасан орегано - 1 цайны халбага

Халуун чинжүү - 1/2 цайны халбага

Давс, перец - амталгаагаар

Хэрчсэн тахианы мах - 2 аяга

Пармезан бяслаг

Хэрчсэн базилик - 2-3 халбага

Бэлтгэх арга:

Эхлээд зааврын дагуу гоймонгоо чанаж бэлтгээд, цааш тавиарай. Сонгино, сармисаа хэрчиж, тосоо тогоондоо хийн, ногоогоо хуурна. Үүн дээрээ улаан лоолийн соус, лаазалсан улаан лооль, тахианы тунгалаг шөл, амтлагчуудаа бүгдийг нь хийж, буцалгаарай. Хоолоо буцлаад ирмэгц тахианы мах болон гоймонгоо хийж, ахин хэдэн минут буцалгаж, махаа гүйцэд болсны дараа гаргана. Аягалсан хоолон дээрээ багахан парземан бяслаг болон базилик цацаж идээрэй.

 

Мисо рамен

Орц:

Мисо амтлагч - 3 цайны халбага
Гочүжан - 1 цайны халбага
Даши шөл - 1 аяга
Шар буурцагны сүү - 3/4 аяга
Сармис - 3 хумс
Шар буурцагны соус - 1.5 халбага
Гүнжидийн тос - 1 халбага
Өндөг - 1 ширхэг
Ногоон сонгино - 1.5 халбага
Рамен - 1 уут
Бэлтгэх арга:
Раменаа уутан дээрх зааврын дагуу чанаж, бэлтгэнэ. Өндгөө чанаж, болмогц нь хүйтэн усанд сойж тавиарай.

Шөл бэлтгэхдээ, гүнжидийн тосоо тогоонд хийж халаан, дээр нь хэрчсэн сармисаа хийж сайтар хуурна. Үүн дээрээ мисо амтлагч, гүчүжан, шар буурцагны соусаа хийж, 30 секунд хуурах бөгөөд нэмж шар буурцагны сүү, даши шөл /нэг төрлийн загасны шөл/-өө хийнэ. Ойролцоогоор таван минут буцалгаарай. Одоо чанаж бэлтгэсэн раменаа том аяганд хийж, дээр нь шөлөө нэмээд, хамгийн сүүлд чанасан өндөг болон ногоон сонгиноо дээр нь тавина. 

 

Үхрийн махтай шөл

Орц:
Оливын тос - 1 халбага
Масло - 1 халбага
Нарийн хэрчсэн үхрийн мах - 450 гр
Давс, перец - амталгаагаар
Сонгино - 1 ширхэг
Сармис - 2 хумс
Мөөг - 200 гр
Халуун чинжүү - 1 халбага
Үхрийн тунгалаг шөл - 8 аяга
Өндөгтэй гоймон - 100 гр
Сүүн крем - 1/2 аяга
Хэрчсэн яншуй - 1 халбага
Бэлтгэх арга:
Том тогоонд оливын тос болон маслоо хийж халаагаад, үхрийн махаа давс перецны хамт хуурна. Махаа бор болтол нь ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь мөөг, сонгино, сармисаа нэмэн, 3 минут байлгана. Хуурч байгаа мах, ногоон дээрээ амтлагчууд болон үхрийн тунгалаг шөлөө хийж буцалгаарай.
Хоолоо буцалмагц гоймонгоо хийж, 8 минут гал дээрээ чанаж, дээр нь сүүн крем, яншуйгаа хийж, амтлаарай. Ингээд л таны хоол идэхэд бэлэн боллоо. 

 

Өндөгтэй шөл

Орц:
Өндөг - 3 ширхэг
Тахианы шөл - 4 аяга
Эрдэнэ шишийн цардуул - 1 халбага
Үрсэн цагаан гаа - 1/2 цайны халбага
Шар буурцагны соус - 1 халбага
Ногоон сонгино - 3 ширхэг
Хар перец - 1/4 халбага
Мөөг - 3/4 аяга
Бэлтгэх арга:
1/2 аяга шөлөндөө эрдэнэ шишийн цардуулаа хийж зуурна. Шөлөө тогоондоо хийж, дээр нь шар буурцагны соус, сонгино, мөөг, хар перец, цагаан гаа зэргээ хийж буцалгаарай. Дээр нь эрдэнэ шишийн цардуулаа хийж сайтар хутгах хэрэгтэй. Ингээд буцалж байгаа шөлөндөө өндгөө бага багаар хийж, бөөгнөрүүлэхгүй байлгах үүднээс сайтар хутгаарай. 

“Хоолны жорууд” фэйсбүүк хуудас

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх