image

Байнга хөл нь хүйтэн явдаг хүний ойлгох зүйлс | Тэгээд яах вэ

Байнга хөл нь хүйтэн явдаг найз байдаг уу. Оймс гутал өмсдөггүй юм шиг л хөл нь цэл мөс. Өөрөө ч тэрэндээ дасаад тоодоггүй ч байх шиг. Ямар ч ноосон оймс, арьсан дотортой гутал байсан тэдний хөлийг дулаацуулахгүй. Ёстой нэг, паар бараадаж явахын зовлонг мэддэг хүмүүс л энэ нийтлэлийг ойлгоно. 

Чи цус багадалттай юм уу - Хөл даараад байна гэхээр хэн ч байсан шууд л чи цус багадалттай юу гэж асуудаг. Бас цусны эргэлт чинь хөлөндөө очихгүй байна. Сайн халуун юм уу гэж зөвлөдөг. Харамсалтай нь тэд хангалттай их буюу ходоодоо түлэгдтэл халуун цай уудаг. Даанч тэр үйлдэл хөлөнд ямар ч падлийгүй. Хүйтэн байна л гэсэн бол хүйтэн байна.

Хаана дулаан газар байна - Зөөлөн, дулаахан гэсэн бүх зүйл рүү хөлөө шургуулдаг. Тэдэн дундаас хамгийн гоё нь хайртай хүний гуя. Болж өгвөл хөлөө наагаад хэвтчих санаатай. Өөрөө дулаацуулах гэж үздэг ч болдоггүй. Хичнээн давхар хөнжил нөмөрсөн ч хөлийн үзүүр мөнх цаст хайрхан мэт цочир хүйтнээрээ.

Паартай гутал байдаг болов уу - Жил болгоны өвөл хамгийн дулаан, илч сайтай гэсэн гутлыг авна. Гоё сайхан харагдах ч дүүрч. Хөл л бүлээн байвал гээд годон, адуу, хонь гээд байж болох үстэй гуталнуудыг авч туршина. Ямар ч нэмэргүй. Алив, дотроо жижиг оврын халаагчтай гутал байдаг болов уу.

Хүйтэн хөлний шалтгаан

- Судасны агшилт. Энэ оношийг бараг хувьд нь тавьж болно. Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас улбаалан дотоод эрхтний судасны ханын агшилт явагдахад нөлөөлдөг байна.

- Бага цусны даралт. Хүйтэн захын эрхтэн – бага цусны даралттай хүмүүст элбэг тохиолддог шинж тэмдэг. Энэ үед цусны эргэлт удааширдаг тул захын эрхтнүүд хөрдөг ажээ.

- Гипотиреоз. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноор бие эрхтний бодисын солилцоо алдагддаг. Энэ шалтгааны улмаас архаг ядаргаанд орж хөл, гар хөрдөг болно.

- Биеийн бүтэц. Жижиг хавчиг цээжтэй туранхай хүмүүсийн хөл, гар ихэвчлэн хүйтэн байдаг. Зүрх нь жижиг хэмжээтэй байх тул бие эрхтнээ зохих цусан хангамжаар хангаж чадахгүй байгаа хэрэг ажээ.

- Төмөр дутагдлын цус багадалт. Цус нь хангалттай хүчилтөрөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тул хөл гар хөрдөг байна.

- Гельминтоз. Хоол боловсруулах эрхтний шимэгч хорхой нь хорт бодис ялгаруулан судсанд сөргөөр нөлөөлдөг ажээ.

- Нурууны өвчин. Остеохондроз, ялангуяа мэдрэлийн эд эрхтний өвчлөлийн үед хөл гар хөрөх нь элбэг. Зарим тохиолдолд мэдээгүй болох ч үе байх ажээ.

- Зарим нэг эм хэрэглэх үед. Бета-адреноблокатор нь судас агшаах гаж нөлөөтэй тул юун түрүүнд хөл гар хөрдөг байна.

Хөлөө дааруулахгүйн тулд яах ёстой вэ?

Халуун дулаан улиралд ч хөл даараад байвал юуны түрүүнд эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Хөл гар нь хөрөх гээд байдаг хүмүүс дараах зөвлөгөөг дагахыг зөвлөе.

- Судсыг идэвхжүүлэх. Үүний тулд контраст эмчилгээ тохирно: контраст шүршүүрт орох эсвэл хөлөө хүйтэн болон халуун усанд ээлжлэн дүрнэ. Үүнээс гадна саун, халуун устай ваннд орж дараа нь хүйтэн шүршүүрт орох зэрэг эмчилгээ хийж болно.

- Спортоор хичээллэх. Өдөр болгон биеийн хүчний ачаалал авахыг хичээгээрэй. Гүйлт, аэробек, хурднаар алхах, сэлэлт, дугуй унах эсвэл өөрт тохирох спортын идэвхтэй төрлийг сонгоно.

- Хорт муу зуршлаасаа салах. Дээр дурдсанаар никотин нь судас агшаадаг гэсэн. Үүнээс гадна согтууруулах төрлийн ундаа болон кофе муугаар нөлөөлнө. Эдгээрийг өөрийн хэрэглээнээс хасахыг зөвлөж байна.

- Зөв хооллох. Өвлийн хүйтэн улиралд өөхлөг хоол хүнсээр хооллох. Гемоглобины хэмжээ буурсан үед төмрөөр баялаг хоол хүнс идэхийг хичээнэ (мах, какао). Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд йодоор баялаг хүнс заавал хэрэглэх (далайн байцаа, далайн давс, загас болон далайн бусад хүнсний бүтээгдэхүүн). Уух шингэний тэнцвэрт байдлыг хангах.

- Шингэн их хэмжээгээр уух (1 кг массын жинд 30 мл ус). Ус их ууснаар цусны эргэлт сайжирч дулаахан болно.

- Гутлаа зөв сонгоорой. Хөлийг хэт барьсан гутал өмсөхөөс зайлсхий. Ялангуяа өвлийн гутал бага зэрэг элбэг байсандаа буруудахгүй. Ингэснээр биеийн халуун дулаан дамжуулах үйл явц чөлөөтэй явагдана. Хөл гутал дотор чөлөөтэй байх ёстой.

- Чийрэгж. Хавар болон зун – биеэ чийрэгжүүлэх ажлыг эхлүүлэхэд маш тохиромжтой улирал. Агаарын ваннд орж аажмаар хүйтэн усаар арчих арга руу шилжинэ. Судас тэлэхээс гадна дархлаа сайжирна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх