image

Нийслэлийн 238 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүллээ

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хүүхдүүдийн байж болох газар, цэгүүдэд хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор хүүхэд хамгааллын “Илрүүлэлт-2021” арга хэмжээг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн газрын хэлтсүүд, хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 36, хараа хяналт сул 143, хөдөлмөр эрхлэгч 64, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг тав, гуйлга гуйдаг долоо зэрэг нийт 238 хүүхдийг олж тогтоон, бүртгэлд оруулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажиллав. 

Мөн хүчирхийллийн эрсдэлтэй 21 хүүхдийг илрүүлж хяналтад авч, дүүрэг хорооны хүүхдийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласнаараа ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Түүнчлэн эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, тэдний эрхийг хангах, асран хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалж байна. Иргэн та гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, хүчирхийллийн тухай мэдсэн бол 102,107,108 утсанд мэдээлэх боломжтой гэж ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх