image

Зорчигчийн галт тэрэг маргаашаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Мөн тасалгаат вагон явж эхэлсэн гэж УБТЗ-аас мэдээллээ.

Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ.

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;

2. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс гурван хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс хоёр хоногийн хугацаанд хүчинтэй/

Тасалбараа дараах сувгаар авах боломжтой.

- https://eticket.ubtz.mn/

- 1900-1949 мессэж тасалбар

- https://monpay.mn/app.html

- E_mongolia

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх