image

Долоо хоног бүр гэртээ заавал хийх ёстой цэвэрлэгээ, бидний анзаардаггүй бохирдлууд

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бол гэр цэвэрлэх. Ахуйн шинжтэй зүйлүүд жижиг асуудал шиг санагддаг ч уг хэрэгтээ бидний эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд хамгийн чухлаар нөлөөлдөг. Хэрэв ариун цэврийг тогтмол сахихгүй бол халдварт өвчин, цаашлаад бохирдлоос үүсэх нянгийн төрөл бүрийн эрсдэлүүд бидний гэр бүлийг хүлээж байна. Аяга угаах, хог шүүрдэх, тоос арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг нь айл бүрийн өдөр болгон хийдэг тогтмол хийдэг цэвэрлэгээ. Хувцас болон цагаан хэрэглэлээ угаах нь долоо хоногт нэг удаа зайлшгүй хийдэг зүйл.

Тэгвэл энэ бүхний хооронд санаандгүй үлддэг, тэр бүр хүн анзаараад байдаггүй ч бохирдол цуглуулж байдаг зүйлүүдийг нэрлэе.

- Ус буцалгагчний дотор тал. Усны хатуулга ихсэх үед хар ширхэгтэй мэт зүйлс ус буцалгагчны доор тунадаг. Үүнийг нь зориулалтын шингэнээр үрж, байнга гялалзуулах хэрэгтэй. Ууж буй ус цэвэр байх нь эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой. Тиймээс ус буцалгагч, цэвэршүүлэгчээ тогтмол угааж байгаарай.

- Будаа агшаагч болон тогооны таг. Манайхны нэг дутагдал нь савны дотор талыг угаагаад байхаас гадна хэсэг болон тагийг үлдээдэг. Тэгвэл хоол хийх, будаа агшаах явцад өмнө хийсэн хоолны үлдэгдэл нэвтрэх эрсдэлтэй. Тиймээс будаа агшаагч, хайруулын таваг, тогоогоо угаахдаа таг болон гадна хэсгийг сайтар өнгө оруулж байгаарай. Хэрэв угаагч шингэж ашигласан бол гүйцэт зайлах хэрэгтэй. Химийн шингэн бидний биед орох нь сайн үр дүн дагуулахгүй.

- Хөргөгч. Хөргөгч бол гал тогооны амин сүнс байдаг хэрэгсэл гэхэд болно. Тэр тусмаа мах хөлдөөдөг хэсгийг бид өдөр бүр цэвэрлэдэггүй. Махны шүүс болон зарим хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нийлж хөлдсөнөөр нян үүсэх нөхцөл болдог. Тиймээс хөргөгчөө долоо хоног бүр угааж хэвшээрэй.

- Плитка, шарах шүүгээний гадна тал. Өдөр бүр хоол хийдэг болохоор цахилгаанаар ажилладаг шарах шүүгээ, плитка руу шөл, тос, соус үсрэх тохиолдол цөөнгүй. Хэдий бидний нүдэнд анзаарагддаггүй хэдий ч цэвэрлэхгүй удвал их хэмжээний хир дагтаршсан байдаг. Тиймээс гал тогооны тавилгаа ойр ойрхон хөөсрүүлж угаагаарай.

- Гал тогооны болон, гар угаар угаалтуурын цорго. Ус тосдог хувин зэргийг заавал ариутгалын бодисоор угаа. Бөглөрөх аюултай тул сайтар ухаж цэвэрлэхгүй бол дараа нь харамсаж мэднэ. Тийм болохоор тогтмол шалгаж, хир буртаг бөөгнөрсөн эсэхийг шалгаарай.

- Угаалгын машин. Угаалгын машин бидний хувцсыг угаадаг ч бид түүний тэр болгон угаадаггүй. Гэтэл гол угаагч мотор болон сэгсрэгчний өнцөг булан бүрд үс, хувцаснаас унасан ноос, утас бөөгнөрсөн байдаг. Тиймээс хувцасаа угааж дууссан бол машинаа гадна дотногүй цэвэрлээрэй.

- Ариун цэврийн өрөөний ванн, душ, суултуур. Эдгээрийн гурван хоног тутам нэг удаа ариутгагч шингэнээр цэвэрлээрэй. Бид шууд нүцгэн биеэрээ хүрэлцдэг зүйлүүд учраас цэвэр байх ёстой. Магадгүй удаан хугацаанд цэвэрлэхгүй бол элдэв амьтан үржих, нян бактер үүсэх таатай нөхцөл бүрдэнэ. Тиймээс цааргалалгүй ариун цэврийн өрөөгөө авраарай.

- Цагаан хэрэглэлээ солих. Цэвэрхэн, индүүдсэн ор хөнжлийн даавуунд унтах нь хүнд асар их тав тух өгдөг. Тиймээс өөрийгөө болон гэр бүлдээ тав тух бэлэглээрэй.

Ажилсаг хүн улам ажилсаг болсоор байдаг бол залхуу хүн өдөр ирэх тусам залхуу болсоор байдаг. Тиймээс өөрийн гэр бүлээ цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын тулд дараах дарааллын дагуу гэрээ цэвэрлээрэй. Эхний хэдэн долоо хоног төвөгтэй байж мэдэх ч удалгүй танд дадал болно. Сэтгэл ханамж 100 хувь болж, таны гэр бүлийнхэн ч энэ хэв маягт дасна. Тиймээс өөрийгөө аятай тухтай орчинд амьдрах нөхцлийг өөрийн гараар бүтээгээрэй. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх