image

Хүмүүсийг ядуу амьдрахад хүргэдэг түр зуурын шинжтэй ядмаг “хандлагууд”

Бидний харах өнцөг амьдралын минь цаг агаарыг тодорхойлдог. Магадгүй санаа зовох шаардлагагүй, анхаарал хандуулах хэрэггүй зүйл дээр хэт их ач холбогдол өгдөг юм биш биз. Таны амьдрал бусдын адил хэвийн үргэлжилж байхад та өөрийн хандлага, бяцхан сэтгэлгээнээс болоод өөрийгөө тарчиг нэгэн мэт мэдэрдэг байж магадгүй. Бодит байдал дээр үнэн биш хэрнээ таныг ядуу мэт амьдруулдаг сэтгэлгээг нэрлэж байна.

Хүмүүс юу гэх бол гэх бодол: Амжилт гаргахаас айдаггүй хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг юм. Харин бусдын бодлоор өөрийгөө дүгнэдэг, өөрийн хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовдог хандлага нь хүнд төвөг удаж байдаг. Үүнээс болоод ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болох тохиолдол ч цөөнгүй таардаг. Тиймээс бусдын эрх ашигт тааруулан өөрийн цаг хугацааг битгий үрээрэй.

Голж, гомдоллодог: Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог нь нууц биш. Гэсэн хэдий ч хүмүүс хөдөлмөрлөхгүй мөнгө олох гэж улайрдаг. Ажил хийх боломж байдаг ч олсон ажлаа голж байдаг нь гэм биш зан юм. Гэтэл тэр ажлыг хийгээд цалин авч байгаа бол голох шаардлагагүй. Заавал өндөр цалин авдаг бол сайхан ажил гэсэн үг биш. Ажил голоод хоосон сууж байгаа бол та байх ёстой газраа байна. Хандлагаа өөрчил.

Цагаа хий дэмий үрдэг: Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ” гэж гашилдаг. Ажлын цагаар ажлаа хийхийн оронд дэмий сэлгүүцэж, тарах цагаа хүлээдэг. Түүнийхээ хэрээр өөртөө залхуурлыг бий болгож байдаг. Иймээс анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглодог бай. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж шуна.

Үнэгүй суралцахыг хүсдэг: Үнэгүй зүйлийг илүүд үздэг хүн бүх зүйлийг үнэгүй авах, сурах ядуу сэтгэлгээг бий болгодог. Гэхдээ чадахгүй, мэдэхгүй зүйлд хичээхгүй явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ ...

Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг:  Ийм төрлийн хүмүүс шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллах сонирхол төрдөггүй аж. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

Мөнгөө дэмий зүйлд зарцуулдаг: Хүн бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Гэвч зарим жижиг сэтгэлгээтэй хүний зорилго бол мөнгө олох, тэгээд үрэх. Ихэнх тохиолдолд мөнгийг өөрт ашиггүй байнгын хэрэгцээт бус зүйлд зарцуулсны улмаас ядууралд өртөх хамгийн том шалтгаан болдог юм.

Хүн өдөр тутмын амьдралдаа иддэг бас хэрэглэдэг. Тэгвэл энэ бүхэнд мөнгө хэрэг болдог бөгөөд наад захын ядуу сэтгэлгээгээс салж байнгын хөдөлмөр өөрт цаг хугацаа боломжийг олгодог юм.

Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг байна.

С.Цэвэлмаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх