image

СУДАЛГАА | Нохой ч гэсэн гунигтай, шаналсан үедээ нойргүй хонодог

Хүний хамгийн дотны найз, гэр бүлийн гишүүн болж чаддаг амьтан бол нохой. Нохой хүний мэдэрдэг зарим сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг. Үүний нэг жишээ яг л хүнтэй адил таагүй явдал, шаналал тохиолдвол нойргүйдэлд өртдөг гэнэ.

Амьтны эрхийн асуудал хийгээд үндсэн судлалын цуврал сэтгүүлд өгүүлснээр нохойны нойронд хийсэн туршилт ийнхүү үр дүнд хүргэсэн аж. Унгарын хэсэг эрдэмтэд туршилт явуулж, гэрийн тэжээвэр нохдыг зургаан минутын турш сэтгэл санаагаар унагааж мөн баярлуулсаны дараа нь тэдний нойронд ажиглалт хийсэн байна.

Судалгаанд нийт 16 нохой оролцсон бөгөөд бүгд л тааламжтай, таагүй нөлөөнд автсан аж. Зарим үед нохойтой тоглож, илж, зарим үед айлгаж байлаа. Энэ бүгдийн дараа нохойг гурван цагийн турш унтуулсан байна.

Гэтэл тааламжтай ба  таагүй сэтгэл хөдлөл нойрны хэмнэл, үргэлжлэх хугацаанд нөлөөлж байгаа нь ажиглагджээ. Тухайлбал, таагүй сэтгэл хөдлөлд автсан ноход дунджаар 15 минутаар илүү түргэн нойрсож, 20 минутаас ч бага хугацаанд гүн нойр авч байлаа. Өөрөөр хэлбэл, тавгүй унтаж байсан гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх