image

Монгол орны хамгийн хөгшин мод ба хамгийн урт мод хаана байдаг вэ

Манай улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг. Үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн хэвийн ургаж байгаа бөгөөд ойрхог чанар 7.9  хувь байгааг Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайланд дурджээ.

Салбарын судлаачид Монгол орны хамгийн хөгшин модыг тодорхойлжээ. Уг мод Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байдаг ба 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод аж.

458aff68836e0c511e89416dbb02845b Монгол орны хамгийн хөгшин мод Завхан аймагт, хамгийн урт нь Хөвсгөл аймагт байна

Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог бөгөөд хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм. Мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг.

Тэгвэл Монгол орны хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд бүртгэгдсэн байна. Уг мод нь 42 метрийн урттай.

cf0dd7635b0e7ba012853e846bfc7c1c Монгол орны хамгийн хөгшин мод Завхан аймагт, хамгийн урт нь Хөвсгөл аймагт байна

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх