image

Европын орнуудаар аялавал заавал очиж үзэх ҮЗЭСГЭЛЭНТ ТОСГОНУУД

Танд европын орнуудаар аялах төлөвлөгөө бий юу. Мэдээж аялавал алдартай хотуудын нийслэлээр зугаалах цагийг өнгөрөөх байх. Тэгвэл аялалын төлөвлгөөнд тань заавал байх ёстой маршрутыг сануулъя. Энэ бол европын орнуудын үзэсгэлэнт тосгонуудаар аялах төлөвлөгөө. Үзэсгэлэнт, үзэж харах зүйл ихтэй, түүхийн он цагийн бичээсийг өдийг хүртэл хадгалж яваа дараах тосгонуудаар аялахыг санал болгоё.

Швейцарь- ГУАРДА

Швейцарийн хамгийн үзэсгэлэнтэй тосгон бол Гуарда. Хэдийгээр жижиг тосгон ч гэсэн амьдардаг хүмүүст нь атаархмаар  ногоон нуга дунд байрладаг үзэсгэлэнтэй зохицолтой. Уран зургаар чимэглэгдсэн цагаан байшингуудтай. Мөн sgraffiti хэмээн нэрлэгддэг эртний бичээсүүдийгч хадгалдаг. Мөн уг тосгоны уугуул иргэд мартагдсан Романш, нутгийн хэлээр өнөөг хүртэл ярьдаг аж.

Хар л даа, Швейцарийн үзэсгэлэнт тосгон

Австри- ГИЛГЕН 

Австри бол олон сайхан тосгон, хотуудтай. Европын хамгийн үзэсгэлэнтэй тосгонуудын нэг нь Австри улсад байрладаг Гилген тосгон. Энэ тосгонд Моцартын гэр бүл амьдардаг байжээ. Вольфганг нуурын эрэг дээр байрлах уг тосгоныг үзэхээр ирэх бол явганаар болон унадаг дугуйтай явахыг зөвлөе.

St. Гилгэн, Австри Европ дахь гоёмсог үзэсгэлэнтэй үзэсгэлэнт тосгон

Итали- НОРЦИА

Хамгаалалтын хананы цаана, ногоон толгод дунд тал бүрхсэн цэцэгс таныг угтана. Энэ бол Зүүн Умбрид дахь Норциа тосгон. Дундад зууны байгалийн үзэсгэлэн хосолсон энэ жижиг тосгонд хаврын улиралд ирвэл илүү тансаг мэдрэмжийг мэдрэх болно.

Lenticchia di Castelluccio di Norcia: Lenticchia IGP 500 gr. - | Acquista  Online

Герман- КОКЕМ

Мозель голын эрэг дээр нам гүм орших тосгон. Хагас модон байшин, нарийн эгнээ дагуух үзэсгэлэнтэй зуслангууд Кокем тосгоны өнгө. Уг тосгонд улирал бүр үзэсгэлэнтэй. Усан үзмийн тариалан ба жижиг толгодоор хүрээлэгдсэн.  Томгоны иргэдийн дийлэнх нь унадаг дугуй унадаг. Энд ирэхээр зэхэж буй хүмүүст ч унадаг дугуйг санал болгодог. Магадгүй Кокемын үзэсгэлэнтэй бүх зүйлийг илүү ойроос мэдрэх боломж байх.

Герман дахь үзэсгэлэнт тосгонууд

Бельги- ДИЙАНТ

Өндөр хадны хооронд, Меусе голын эрэг дээр, Уоллони мужийн үзэсгэлэнт Дийант тосгон оршдог. Манант цаг агаар зонхилдог уг томгонд өвөл, хаврын улирал маш үзэсгэлэнтэй зохицдог. Бүх зүйлийг нь хүний гараар бүтээсэн гэмээр байгаль эхийн бүтээлтэй хамт зэрэгцэн орших уг тосгонд үзэх үзвэрүүд ч олон бий. Хар шохойн чулуун уулсаар нөмөрлүүлсэн өнгөлөг байшингууд, завьт нуур таны сэтгэлийг эрхгүй булаана.

Dinant, Бельги хотын үзэсгэлэнт тосгон

Нидерланд- ЛИССЕ

Голландын алтанзулын талбайг үзэхээр явж байгаа бол дараа нь үзэсгэлэнтэй Лиссе дээр зочлоорой. Энэ буйдхан тосгон Амстердамаас 45 минут яваад очих хэмжээний л оршдог.

Лиссе бол Нидерландын хамгийн үзэсгэлэнт тосгонуудын нэг. Уг тосгоны Кэукенхофийн цэцэрлэгт жил бүр сая цэцгийн булцуу тарьдаг. Гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, эдгээр булцуу нь үзэсгэлэнтэй, өнгөлөг алтанзул болж цэцэглэнэ. Яг энэ л үеэр нь ирж нүд сэтгэлээ баясгаарай.

Поля тюльпанов в Лиссе | Серия 'Самые яркие и красочные точки планеты'

Чех- КРУМЛОВ

Готик, ба Барокко архитектураар боссон уг тосгон сэргэн мандалтын үеийн холимог урлагийн бүтээлийн цогц юм. Влтава голын уулзварт байрлах Крумлов тосгон бол Европын хамгийн үзэсгэлэнтэй голуудын нэгийг дагаж оршдог цорын ганц тосгон.

Отдых в Чешском Крумлове

Англи- БИБУРИ

Эргэн тойрон ногоон нугаар хүрээлэгдсэн тэгш өнцөгт дээвэр бүхий чулуун зуслангийн байшинтай өвөрмөц тосгон бол Бибури.

Бибурид алхвал таныг 17-р зууны амьдрал руу шууд хүргэх болно. Английн хамгийн үзэсгэлэнтэй гэгдэх уг тосгон Колн голын эрэг дээр байрладаг. 

Дэлхийн хамгийн гайхалтай тосгонууд (зураг). Дэлхийн хамгийн гайхалтай  тосгонууд (гэрэл зураг)

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх