image

Монголын даамчдын чансаа | ДАШТ-нд оролцох тамирчдыг шалгаруулах удирдамж

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа гарлаа. Өнгөрөгч долдугаар сард Эстони улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д тэмцээнд амжилттай тоглосон Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат (Монгени) чансаагаа 36.6 оноогоор ахиулж, Олон улсын мастер цолны нэг балл биелүүлжээ. Тэрбээр дэлхийн аваргын дэвжээнд 9 өргөөс 11 оноо авч, 61.11 хувийн амжилт үзүүлсэн юм. FMJD-ийн чансааг эрэгтэйчүүдээс Александр Георгиев (ОХУ), эмэгтэйчүүдээс Тамара Тансыккужина (ОХУ) тэргүүлж байна.

2021 оны өсвөр үеийн ДАШТ-д монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах сорил тэмцээний удирдамжтай танилцана уу.

1. Хэрхэн эхний шалгаруултанд оролцох вэ?

-Mondaam.official@gmail.com энэ мэйл хаяг руу өөрийн мэдээллээ явуулна уу. Мэдээллээ явуулахдаа овог нэр, нас, хүйс, спортын зэрэг, амжилт, холбоо барих дугаарыг багтаасан байх шаардлагатай.

 

Холбоо барих утас- 88300222

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх