image

Ковид тусаад эдгэрснээс 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалт хийлгэж болно

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунгийн хамрагдалтад 198.317 хүн хамрагдаад байгаа. Энэ нь зорилтод бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна. Нэмэлт дархлаажуулалтад 198 мянга гаруй хүн хамрагдаад байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх