image

Ц.Золзаяа: Зургийн урлагийг өөрөө зурж мэдрэх боломжийг "Zoloarts" олгодог

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор "Zoloarts" урлангийн үүсгэн байгуулагч Ц.Золзаяатай ярилцлаа. Тэрээр архитектур мэргэжилтэй ба урлангаа зураач Э.Хүслэн найзтайгаа хамтран байгуулалцсан байна. Тэд багаасаа зургийн урланд хамтдаа суралцсан нэг багшийн шавь нар юм. Алсдаа хоёр найзын багын хүсэл мөрөөдөл нэг зүгт чиглэн өдгөө зургийн гайхамшгийг олонд мэдрүүлэх тэмүүллээр хамтран ажиллаж буй аж. Ийнхүү уран зургийн тухай болон урлангийн сургалтын талаар ярилцсаныг уншигчдадаа хүргэе.

- Анх хэрхэн уран зурагтай амьдралаа холбосон талаар яриагаа эхлүүлье?

-11 настай байхад ээжийгээ даган Б.Мөнхцэцэг багшийн Төгс ханамж зургийн дугуйлангийн урланд бүртгүүлж байсан. Тухайн үед намайг энэ хүн зургийн багш чинь шүү гээд л танилцуулаад үлдээсэн болохоор их л тухгүй эвгүй мэдрэмж төрж байсан. Гэвч сүүлдээ урлангийн хамтран суралцагчид, багшийн зааж сургаж буй бүхэн таалагдаж нэгэн зүгээр л дугуйлан гэхээсээ илүү гэр бүл хамт олны уур амьсгалыг мэдрүүлж чадсан. Тэр цагаас хойш гэр гэхээс илүү урландаа байхыг илүүд үзэж уран зураг амьдралын минь чухал салшгүй хэсэг болсон.

- Зураг зурж эхэлсэн цагаасаа хойш ямар төрлөөр дагнан зурж байгаа вэ?

- Миний хувьд мэргэжлийн зураач биш. Архитектур мэргэжлийнхээ хажуугаар урлангаа нээж сонирхлоороо зурдаг. Уран зураг гэх гайхамшигт урлагийг өөрийн чадах бүх төрлөөр зурсаар 10 жилийг үджээ. Харин үргэлж бодолдоо тээж явсан урлангаа яг л уран зурагтай холбогдсон 10 дахь жилийн ойн дээрээ байгуулсан.  олон хүмүүсийг хөгжүүлж зураасаа гэсэн үүднээс нээх болсон.

- Zoloarts урланг үүсгэн байгуулах болсон шалтгаан юу вэ?

- Дээр хэлсэнчлэн урланд явдаг байхад манай багш хүүхдүүдэд гоё сэтгэгдэл төрүүлж, гэр бүл мэт халуун дулаан уур амьсгалыг бий болгож ажилладаг байсан. Яг тэр л халуун дулаан мэдрэмж агуулсан орчинг бусад олон хүмүүст мэдрүүлэхийг хүсэж мөн зураг зурах дуртай хүүхдүүд, хүмүүсийг өөрсдийгөө улам нээж хөгжүүлээсэй гэсэн үүднээс урлангаа нээх болсон шалтгаантай. Мэдээж эхэндээ санаа төдий байсан. Энэхүү санаагаа найз Хүслэндээ хэлж хамтдаа санаа нэгдэж чадсан нь санаа бодит болохын хамгийн чухал суурь. Хүслэн СУИС-ийн дүрслэх урлагийн Монументаль уран зургийн ангийн төгссөн. Өнгөрсөн оны зургаадугаар сард үүд хаалгаа нээсэн бидний урлан бусдад сайхан мэдрэмж түгээж ажилласаар л байна.

No description available./Zoloarts үүсгэн байгуулагч Э.Хүслэн/

- Урлан нээсний дараа тулгарч байсан асуудал, бэрхшээлийнхээ талаараа яриач?

- Дөнгөж төгссөн оюутнууд болохоор байр, санхүү, зургийн хэрэгсэл будаг гэх мэт зүйлсийн хэрэг их. Энэ үед хоёр талын ээж аав болон банкнаас мөнгө зээлж урлангаа босгож байсан. Харин одоо авсан бүх зээлээ төлж дуусгаж чадсандаа баярлууштай байгаа шүү. 

No description available.

- Урлангаа байгуулсан цагаасаа хойш ямар бүтээлүүд гаргасан бэ?

- Бүтээл гэхээс илүү манай урлан сургалт явуулдаг учраас урлан нээсэн сүүлийн нэг жилд хүмүүст багшлаж бие даасан бүтээл хийгээгүй байгаа. Мэдээж цаашдаа хувийн уран бүтээлүүдээ хийнэ. 

- Танай гэр бүлд зурдаг эсвэл зурах сонирхолтой хүн байдаг уу?

- Одоогоор байхгүй, харин намайг багаас минь дэмждэг байсан учраас өдийг хүрсэн. Миний ойрын хамаатан саданд ч зурдаг хүн байдаггүй эхлээд үүнийг мэдээд гайхдаг байсан.

- Сургалтаас гадна өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг уу?

- Сургалтаас гадна бид хоёр өөрсдийн зурсан бүтээлээ худалддаг. Мөн нэг өдрийн болон сарын сургалт зохион байгуулна. Төрөл бүрээр хосуудын сургалт, ганцаарчилсан, найзуудын гэх мэт. Энэ нь манай үйлчлэгчдэд ч их таатай нөхцөл байдаг. Байнга зураг зурах боломжгүй ч сонирхолтой байдаг хүмүүст бүтээлч цаг хугацааг бий болгодог. 

- Зураг анхлан зурж байгаа болон огт зураг зурдаггүй хүмүүс ирдэг эдгээр хүмүүс зураг зурсныхаа дараа ямар мэдрэмжтэй авдаг вэ?

- Зураг зурсан бүх хүн ямар гоё юм бэ үнэхээр тайвширч байна дахин ирэх хүсэлтэй байна гэдэг. Ажил ихтэй хүн өдөр бүр явж чаддаггүй тийм болохоор долоо хоногт нэг удаа ирээд 2-3 цаг зурагнаасаа өөр юм бодохгүй зураг зурахад тухайн хүн бүрэн тайвширч чадна. Иймд зураг зурах нь хамгийн түрүүнд хүнд тайвшрал өгдөг зүйл юм. 

- Сүүлийн хоёр жил ковидоос болоод ихэнх газар ажиллах боломжгүй байсан, энэ үед урлан болон өөрт тань нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн бэ?

- Ковидын хөл хорионы үед гэртээ онлайн сургалт явуулах болсон. Тэгэхдээ хоёулаа хамтран бичлэгээ бэлдээд их сургуулийн, томчуудын, болон бага насны хүүхдийн гэсэн  онлайн гурван анги нээн удирдаж тасралтгүй хичээлээ зааж байсан.

ZOLOARTS/БИД ЗУРСААР: https://www.facebook.com/zoloarts

- Онлайн сургалтад хүмүүс хэрхэн хамрагдаж хэдэн хүн суралцдаг байсан бэ?

- Хүүхдийн ангид гэхэд 2000 хүүхэд байсан энэ тоо бид хоёрын хувьд их. Энэ үед цар тахлын үе байсан болохоор бүгд гэртээ илүү идэвхтэй хамрагдаж байсан.

- Урлангаа нээгээд хүмүүст хэрхэн танигдаж хэдий хугацаа зарцуулсан бэ?

- Бид хоёр багаасаа зурдаг байсан болохоор ойрын хүрээллийн хүмүүс мэддэг. Тэрхүү танилын хүрээллээрээ дамжуулж Zoloarts-ийг нээгээд бага зэрэг танигдаж эхэлсэн одоо ч танигдахаар ажиллаж байна. Бусад газар шиг маркетингийн алба, ажилтан байхгүй тул өөрсдөө л бүх зүйлийг хийсээр байна. Ер нь хамгийн бодитоороо хүмүүст танигдахыг хичээдэг. Хүүхдүүдийнхээ зурсан зураг, сургалтын явц болон урлангаар үйлчлүүлсэн хүмүүсийн бүтээлийг зөвшөөрөлтэйгөөр пэйж хуудастаа нийтэлдэг. 

2 хүн-н уран зураг байж магадгүй

- Зураг зурах нь хүнд ямар мэдрэмж өгдөг, ямар ач холбогдолтой вэ?

- Зураг зурахад ямар ч стресс байхгүй тайван болдог, хүмүүс өөрсдийн бүх сэтгэл хөдлөлөө зургаараа гаргаж чаддаг. Жишээ нь: Та хоёр шиг жаргалтай ажил хийж байгаа хүн алга гэж зурахаар ирсэн хүмүүс хэлдэг. Учир нь тэр хүмүүс 2-3 цаг зураад гарахад тийм жаргалтай мэдрэмжийг өгч байхад өдөржин бид хоёрыг ийм байхыг хараад ямар жаргалтай ажил вэ гэдгийг ойлгуулдаг. Мөн хүн өөрийн төсөөлж буй ертөнцөө харуулж чаддагаар давуу талтай.

- Байнга суралцаж хичээл заалгадаг хэдэн шавьтай болсон бэ? Мөн шавь нар болон анхлан ирсэн хүмүүст хэрхэн зураг зурах ойлголт өгдөг вэ?

- Байнга урландаа суралцдаг хориод шавьтай. Танхимаар хичээллэдэг 100 гаруй хүүхэд, заримдаа цаг заваараа ирдэг хүүхдүүд ч олон.. Мөн сурагчид болон анхлан суралцахаар ирсэн хүмүүст зураг зурахад шаардлагатай бүх зүйлсийг шат дараатай материалын танилцуулга, өнгөний зохицолдоон гээд бүгдийг заадаг.

7 хүн, зогсож буй хүмүүс, дотор болон "OARTS" гэсэн бичвэр-н уран зураг байж магадгүй

- Өөрийнхөө амьдрал болон түүнээсээ аз жаргал мэдэрдэг зураг тань таны хувьд ямар зураг байдаг вэ?

- 2017 онд анх зурж байсан зураг байдаг. Энэ зураг нь миний хувьд өсөж том болсон гэрийн орчныг харуулсан зураг учраас түүнээсээ аз жаргал харах бүрд дурсамж санагдуулж чаддаг юм.

- Zoloarts урлангийн хамгийн ойрын зорилго болон алсаа хараа юу вэ?

- Хүслэн бид хоёр хүүхдийн ном хийж байгаа.  Уг ном дуусах шатруугаа дөхсөөр л... Дуусгаад захиалагч болон хүүхдүүдэд хүргэх ойрын зорилготой ажиллаж байна. Холын зорилго гэвэл сургуулиа төгсөөд нэг жил болсон болохоор мэргэжлээ дээшлүүлэн суралцаж урлангаа илүү том болгож олон хүүхдүүдэд хичээл зааж түгээхийг зорьж байна. 

- Баярлалаа

С.Цэвэлмаа

5 Сэтгэгдэл:

  1. Goodluck, girls!

  2. Ulam ikh amjiltand khureerei

  3. Амжилт хүсье

  4. мундаг охид байна

Сэтгэгдэл илгээх