image

Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалт болж байна |Төлөөлөгчид

 

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар Санкт-Петербург хотод өчигдөр эхэлсэн Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалт 2021 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Дэлхийн 20 гаруй улсын 40 гаруй байгууллагын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүдийн оролцож байгаа Евроазийн гурав дахь чуулганаар дэлхийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг, хүйсийн тэгш байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдал зэрэг олон асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцэн, санал бодлоо солилцох юм.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх