image

Өнөөдөр "хөхөвч зүүхгүй" өдөр | Хөхний хорт хавдраас сэргийлэх энгийн зөвлөмжүүд

Хөхний хавдар болох гол шалтгааны нэг бол хөхний даруулга. Тийм учраас хөхний хавдрын эсрэг жил бүрийн аравдугаар сарын 13-ны энэ өдөр хөхний даруулгагүй өдөр хэмээн тэмдэглэдэг. Хөхний хорт хавдар дэлхий даяар газар авч олон мянган эмэгтэйг хорвоогоос авч одсон учир ийнхүү хөхөвчгүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, хөхний хорт хавдрын эсрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.

Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

1. Цэцэгт байцаа бас энгийн байцааг маш сайн иддэг болоорой. Хэрэв тэгвэл биенд чинь илүүдэл даавар үүсэхгүй бөгөөд хөхний хорт хавдар үүсэх эхний шалтгааныг ийн устгаж байна гэсэн үг юм.

2. Маалингийн үр, шош, алмонд самрыг байнга хэрэглэдэг болох. Хөхний хорт хавдар тусах эрсдлийг 54 хувиар бууруулдаг дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэ.

3. Маш бага уу эсвэл бүү уу. Спиртийн төрлийн зүйлийг хэлж байгааг шууд л ойлгосон уу? Өдөрт ганц хундагаас битгий хэтрүүлээрэй. Энэ төрлийн ямар ч зүйл хөхний хорт хавдар үүсэхийг дэмждэг байна.

 4. Хүүхдээ аль болох хөхөөр хоолло. Хүүхдээ бор хоолонд орсон ч гэсэн хөхөж байвал хөхөөрөө аль болох удаан хооллох хэрэгтэй. Хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусаж болох хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулдаг аж.

5. Алхах. Долоо хоногийн таван өдөрт дор хаяж 30 минут алхахад л чи хөхний хорт хавдар тусах эрсдлийг бууруулж чадна.

6. Тамхиа хая! Хэрвээ чи тамхи татсаар л байх юм бол “Хөхний хорт хавдар хамгийн хурдан тусах магадлалтай хүмүүс” гэсэн жагсаалтанд байсаар л байна шүү!

7. Будагч бодис ихтэй дотуур хувцаснаас татгалз. Тас хар өнгийн хөхөвч бидний биеийг хичнээн үзэсгэлэнтэй харагдуулдгийг мэднэ ээ. Гэхдээ энэ нь хөхний хорт хавдар үүсгэх шалтгаануудын нэгд тооцогддог. Тиймээс аль болох бага цагаар зүүж, унтахдаа заавал тайлж хөхөө амраах хэрэгтэй. Мөн маш бариу хувцас, майкнаас ч гэсэн татгалзаарай.

8. Жингээ хяна. Бие чинь таргалалттай байх тусам хорт хавдар тусах магадлал ихэсдэг. Хэвийн жинтэй байх гэдэг зүгээр ч нэг гоо зүйн талаасаа сайхан зүйл биш юм шүү.

9. Өдөрт 70 граммаас дээш хэмжээний өөх бүү ид. Ер нь л өөх бага ид.

10. Стрессгүй амьдар. Судалгаагаар хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь сүүлийн таван жилд байнга стресс, сэтгэлийн хямралд өртсөн бүсгүйчүүд байсан байна. Тиймээс аль болох өөдрөг, чадах чинээгээрээ гэрэл гэгээг өөртөө цуглуулж, эрүүл хэв маягтай амьдар. Тэгвэл чи хэзээ ч хөхний хорт хавдар гэдэг аймшигт өвчин тусахгүй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
05

Залууст бэлгийн сулрал тохиолддог уу | Бэлгийн сулрал үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс

Эрчүүдийн амьдралд нэгэн том асуудал үүсгэдэг нөлөөлөл бол бэлгийн сулрал юм. Судалгаагаар 40-өөд насны эрчүүдийн 5 хувь, харин 65 настай эрчүүдийн 15-25 хувь нь бэлгийн сулралтай байдаг аж. Нас ахих тусам бэлгийн сулралтай болох магадлал нэмэгддэг ч залуу эрчүүдэд ч мөн ажиглагддаг. Үүнд 40-өөс доош насны эрчүүдийн 26 орчим хувь нь бэлгийн сулралтай байгааг тогтоосон.

Цааш үзэх