image

13REASONSWHY | Сэтгэл мэдрэмж ч бас өлсдөг

Хүн гэдэг бие махбод, оюун санаа, харилцаа болон сэтгэлээр өлсөж, цангадаг амьтан. Сэтгэл ч бас өлсөж түүнийгээ олон мэдрэмжээр илэрхийлж байдаг. Сэтгэлийн өлсгөлөнгөө хэрхэн мэдэх, яаж тайлах талаар "Focus on the Family Mongolia" Сэтгэл зүйч Д.Энхжин дараах зөвлөгөөг өглөө.

Сэтгэлээрээ өлсөж цангасан гэдгээ бид хэрхэн мэдэх боломжтой вэ?

Бидний ходоод хоосон оргиж өлссөнөөр бид хоол тэжээлийг биедээ өдөр тутам авах хэрэгтэйгээ мэддэг шиг бидний сэтгэл бас хоосон оргиж өлсдөг. Тухайлбал:

- Утга учиргүй хоосон мэт мэдрэмж, 

- Өөрийгөө зэмлэж буруутгасан мэдрэмж, 

- Бусдыг буруутгаж зэмлэсэн мэдрэмж, тодорхой нэг зүйлээс айх айдас, 

- Ганцаардсан, орхигдсон мэдрэмж, 

- Шалтгаангүй эсвэл огцом уур бухимдал, 

- Бүх зүйл болохгүй бүтэхгүй сөрөг санагдах, 

- Бүх хүн өөрийнх нь эсрэг байгаа мэт мэдрэмжүүд нь таны сэтгэлд хоол тэжээл хэрэгтэй гэсэн томоос том дохионууд юм.

Бие махбодын өлсгөлөнг бид хоол, элдэв амттан хүнс идээд шийдчихдэг. Харин олон хүмүүс сэтгэлийн өлөн хоосон байдалтай удаан хугацаанд явж, түүнийгээ хойш тавьж явсаар нэг л мэдэхэд гарцгүй мухардаж эсвэл эцэс төгсгөлгүй гуниг цөхрөлийн эргүүлэг тойрогт орсон байдаг.

Сэтгэлийн өлсгөлөн болон цангааг юугаар, хэрхэн тайлах вэ?

- Өөрийгөө сэтгэлээр өлссөн гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хамгийн эхний алхам

- Биеийн хоол тэжээлтэй адил сэтгэлийн хоол тэжээлээ идэх хүсэл эрмэлзлэлтэй байдал буюу шийдвэр гарган сэтгэлээ хооллох арга зам хайх

- Таныг байгаагаар чинь шүүмжлэлгүй хүлээн авах эргэн тойрны эерэг орчин ба харилцаа

- Сөрөг мэдрэмжтэйгээ нүүр тулах зориг бас сонголт

Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө буюу хүнийг хүн гэдгээр нь, байгаагаар нь ойлгон шүүмжлэлгүй хүлээн авч, зориулсан цаг хугацаа ба орон зайг олгодог хувь хүний нууцыг чандлан хадгалдаг мэргэжлийн харилцаа.

- Мэдрэмжээ үгээрээ илэрхийлэн гаргах

- Мэдрэмжээ бичгээр илэрхийлэн гаргах

- Мэдрэмжээ төрөл бүрийн бүтээлээр илэрхийлэн гаргах.

- Амттай чанартай хоол хүнс идэж уух байдлаар бие махбодио тэтгэх, 

- Шинэ зүйл суралцах, унших байдлаар оюун санаагаа тэтгэх,

- Гэр бүл үр хүүхэд ойр дотныхонтойгоо хамт хөгжилдөн тоглох гэх мэтээр харилцаагаа тэтгэж байгаарай.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх