image

“Модны хайр” сайн дурын сонгодог хөгжмийн концерт болно

Улаанбаатар хотын сувд болсон байгалийн тогтоцтой цорын ганц нуур болох “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулсан сонгодог хөгжмийн хандивын концертыг Эко Соёл Са ба Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулах гэж байна.

“Модны хайр” концерт нь “Мод-Үзэгч”-тэй Монгод анх удаа зохион байгуулагдаж буй өвөрмөц тоглолт юм. Өөрөөр хэлбэл концертын тийз худалдаж авсан хүний оронд “Мод” үзэгчийн суудалд залрах юм. Тоглолт 2021.10.13-д 10:00 цагаас Монгол улсын Филармонын концертын танхимд болно.  

Концертонд оролцсон модоо бид Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байх “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулна. Цаашид гэр хорооллын дунд байх энэхүү нуурыг түшиглэн агаар хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Эко соёл-судалгааны төв байгуулан үйл ажиллагааг өргөжүүлэх юм.  

Бидний энэ үйл ажиллагаа МУ Ерөнхийлөгчөөс тэрбум мод тарих санаачилга гаргасан энэ цаг үетэй давхцаж байгаа нь бүр билэгшээлтэй юм. Эко Соёл Сан 2020 оноос ШХА-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилготой “Нэг Хашаа-Нэг Мод” төслийг идэвхитэй дэмжин ажиллаж байна.

“Гүнжийн нүдэн нуур”-т “Хөгжмийн хүрээлэн” гэх бяцхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах мөн ойр орчмын айлуудад мод тарих ажлыг 2021.10.16 буюу Үндэсний мод тарих өдөр 12-15 цагийн хооронд зохион байгуулна. Мод тарих үеэр МУ-ын филармонийн хамт олон болон СХ дүүргийн 8-р хорооны Засаг дарга, иргэд оролцох юм.

“Модны Хайр” концерт болон “Гүнжийн нүдэн нуур” орчимд мод тарих ажлын талаар бусад мэдээллийг манай урилга, хөтөлбөрөөс дэлгэрүүлэн уншаарай.

Асуулт асуух болон холбоо барихыг хүсвэл

99770669 /99284057/ 99088306 утсаар холбогдоорой

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
01

Хязгааргүйд хүрсэн жижиг дээвэр доорх бидний ХАЙР

Хайр хаана байгаа нь чухал биш. Хаанаас хэрхэн эхлэх нь чухал. Тансаг орд харшид нэгэндээ сэтгэлгүй хаан, хатан байснаас жижиг дээвэр дор аз жаргал халгисан хосууд байх нь сайхан.

Цааш үзэх
Image 09
29

Тав тухандаа зориулан сонсох ЖАЗЗ ХӨГЖМИЙН СОНГОДОГ таван ая

Одоогийн Rock and Roll, R&B гэх мэт олон хөгжмийн урсгалууд нь жааз хөгжмөөс үүссэн гэж хэлэхэд болно.

Цааш үзэх