image

Үзэсгэлэнт ээжүүддээ | Өвдөлт багатай төрөхөд туслах энгийн аргууд

Эмэгтэй хүн болж төрсний хамгийн том утга учир бол үр хүүхэд төрүүлэх. Төрөлт нь эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг ба зарим эмэгтэйчүүдийн хувьд маш их эр зориг, анхаарал, тэсвэр тэвчээр шаарддаг. Ингээд бид анхлан төрж байгаа болон удахгүй төрөх ээж нартаа зориулан өвдөлт багатай төрөхөд туслах хэд хэдэн аргаас хуваалцахаар бэлтгэлээ.

1.Амьсгалын дасгал

Хамраараа аль болох гүнзгий амьсгаа аваад амаараа гаргах. Энэ нь дуншилт эхлэх үед хийх ёстой дасгал бөгөөд төрөхөөс хоёр, гурван сарын өмнө хийж эхэлбэл илүү зохистой. Учир нь та дадал болгочихвол дуншилт эхэлсэн үед автоматаар зөв амьсгалах боломжтой. Амьсгалын зөв техник, биеийн дасгалыг бясалгалтай уялдуулан сурснаар ургийг энх тунх, тайван амгалан тээж, эрүүл зөв төрөлтөнд бэлддэг.

2.Хасарваань идэх

Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс

Хасарваань нь төмрийн агууламж өндөр тул цус багадалтаас сэргийлдэг. Мөн шаардлагатай бүх шим тэжээл агуулдаг гэж үздэг бөгөөд багахан идэж байсан ч, дараа нь бидэнд хэдэн жилийн турш амьдарч чадах хүч өгдөг ч гэж зарим эрдэмтэд тодорхойлдог. Тиймээс төрөхөөс нэг сарын өмнө өдөрт 5-6 ширхгийг идвэл төрөлтийн үйл явцыг хурдасгаж өвдөлтгүй хурдан төрөхөд тусална.

3.Иогийн дасгал

Иог нь хүүхэд тээж байх хугацаанд төдийгүй төрөлтийн явцад болон төрсний дараа ч эх хүүхдийн аль алинд нь ач тустай байдаг. Жирэмсэн иогийн энгийн, хялбар дасгалууд бие махбодийг уян хатан болгож, жирэмслэлтээс үүдэлтэй бие махбод болон сэтгэл санааны олон олон өөрчлөлт, асуудлуудыг шийдэхэд туслахаас гадна төрөлтийн өмнөх болон төрөлтийн дараах шинэ нөхцөл байдлуудад эх хүүхэд хоёрыг бэлтгэж өгдөг. Жирэмсний үед бясалгал хийснээр хий хоосон айдас түгшүүр, санаа зовнил зэргээс ангижрах боломжтой. Мөн жирэмсний иогийн дасгалуудыг хийснээр хэвлийн булчинг чангаруулж, аарцагны хэсгийн ясыг бэхжүүлснээр төрсний дараа бие махбод хуучин хэвэндээ эргэж орох нь хурдан, хялбар болдог.

4. Кегелийн дасгал

This contains an image of: {{ pinTitle }}

Кегелийн дасгал бол шээсний сүв, давсаг, умай, шулуун гэдэс, үтрээ зэргийг өргөж байдаг аарцгийн ёроолын булчингуудыг бэхжүүлж өгдөг дасгал юм. Энэ дасгалыг хийснээр жирэмсэн болон төрсний дараах үед шээс дусагнахаас сэргийлэхийн зэрэгцээ төрөлтийн хоёрдугаар үед бэлдэж өгдөг. Та магадгүй сарын өмнөөс энэхүү дасгалыг хийж эхэлбэл төрөх үед умай чангарч, сулрахад илүү хялбар болно.

М.Үйлсдэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх