image

Эр хүн эр хүндээ хайртай биш ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БАЙХЫН ТУХАЙД

 

Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9.7 жилээр бага буюу зөрүүтэй байдаг. Үүний шалтгаан нь эрүүл мэнд. Бие махбод болон сэтгэл зүйн асуудлууд бүгд хамааралтай. Судалгаагаар: 

- Эрэгтэй хүмүүсийн дунд зүрхний ишеми өвчин гурав дахин их тохиолддог

- Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол амиа хорлох нь их

- 15-34 насны эрэгтэй хүмүүсийн үхлийн хамгийн түгээмэл шалтгаанууд бол бусдын гарт амиа алдах эсвэл амиа хорлолт

- 85 хүртэл насалсан эмэгтэйчүүд ба эрчүүдийн харьцаа 2:1

Эрүүл, урт удаан өөртөө хайртай амьдрахын тулд: 

Тестостерон гормоны хэмжээг хянах

30 наснаас хойш эрчүүдийн тестостероны хэмжээ жил тутам 1хувиар буурдаг. Улмаар амьдралын идэвх, бэлгийн дур хүсэл буурах, булчин суларч, ачаалал даах чадвар, ой санамж, анхаарал мууддаг. Энэ бүхэн депресс үүсэх шалтгаан болох бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ишеми өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Дархлаагаа дэмжих

Эрэгтэйчүүдийн дархлааны систем эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад сул. Судалгааны дүнгээс харахад эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сүрьеэ, БЗХӨ гэх мэт хамгийн түгээмэл тохиолддог 10 халдварт өвчний 7-оор илүү их өвчилж үхдэг. Эрчүүд хамгаалалт хэрэглэхгүй бэлгийн харьцаанд орох, вакцин хийлгэлгүй гадаад орныг зорих хандлагатай ба ихэнх нь эрүүл, зөв хооллолтын талаар бүр боддог ч үгүй.

Сэтгэл зүйн асуудал болон депресст орсон тохиолдолд мэргэжлийн эмчид хандах

Эрэгтэй хүмүүс депресст орсон ч түүнийгээ нуудаг. Депресст орсон эрчүүдэдсогтууруулах ундаа хэрэглэх, өдөржин телевизор үзэж, интернетэд суух, замбараагүй бэлгийн харьцаанд орох гэх мэт шинж тэмдэг илэрдэг ба энэ бүхэн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авч ирнэ.

Сэтгэл зүйн хувьд эрэгтэйчүүд илүү эмзэг бөгөөд тэвчээргүй. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгтхамрагддаггүй, эмчийн зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрөөх ба өвчний зовиур илрэхэд “өөрөө зүгээр болчихно” гэх хандлагатай байдаг. Эрэгтэй хүүхдүүд бага наснаасаа: “Тэвч, өвдөж байгаагаа ил гаргаж болохгүй, хүчтэй бай, битгий гомдолло. Тэгвэл чи жинхэнэ эр хүн болно шүү” гэдэг үгсийг сонссоор өссөн. Судалгаагаар эрчүүдийн талаас илүү хувь нь биеийн байдал огцом муудсан үед эсвэл гэр бүлийнхнийхээ албан шахалтаар эмнэлэгт очдог гэсэн дүн гарчээ. Иймхүмүүжлийн онцлог тэдний эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг байна.

 

 

Бодлоготой байх

Эрэгтэй хүмүүс заримдаа өсвөр насны хүүхдүүд шиг бодлогогүй зан гаргадаг тул бэртэж гэмтэх, тэнэг үхлээр үхэх тохиолдол олон. Эрчүүд бага залуу наснаасаа л идеалист үзэлтэй,баатарлаг үйлс хийх дуртай байдаг нь нууц биш.

Зүрхний ишеми өвчнөөс урьдчилан сэргийлэх

Эрэгтэй хүмүүс 35 нас хүрээд эмчийн үзлэгт орж, ишеми өвчнөөр өвдөх эрсдэлээ тооцож үзэх хэрэгтэй. Удамд тань 60 наснаасаа өмнө зүрх, судасны өвчнөөр нас барсан хүн байгаа эсэхийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Мөн цусан дахь холестериний хэмжээг байнга хянаж байх шаардлагатай.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх