image

Гар утас худалдаж авах гэж байгаа бол үүнийг уншаарай

Хэн ч хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө муу, чанаргүй зүйл авахыг хүсэхгүй. Тиймээс бид гар утас авахдаа юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Юун түрүүнд та утасны залгах хэсэг рүү ороод *#06# гэж бичээд гарч ирэх Imei code-ыг шалгаад үзээрэй. Энэхүү кодоор тухайн утасны хэр чанартай болон хаана үйлдвэрлэсэн зэргийг мэдэж болно. Ингээд шалгангуут 13 оронтой тоо гарч ирэх ба үүний долоо болон найм дахь орны тоо 06, 60 байвал Хятадад үйлдвэрлэсэн буюу тийм ч сайн гэж үздэггүй. Мөн 03, 30, 02, 20,13 бол угсарсан буюу задаргаа орсон, муу гэж үздэг.

Магадгүй та андроид утас авах гэж байгаа бол *#0## гээд залгаад үзээрэй. Энэ нь энгийн үйл ажиллагааг нь шалгах тусгай код бөгөөд дэлгэц, камер, чичиргээ зэрэг бүгдийг нь нэг дороос харах боломжтой.

Мөн авч буй утасныхаа дэлгэцийг сайн шинжээд үзээрэй. Учир нь A copy, B copy зэрэг дэлгэцийг нь сольсон утас маш ихээр байдаг. Энэ зөвхөн монголчууд ч ингэж хийгээд, зараад байгаа зүйл биш бөгөөд гадаадаас ингэж орж ирдэг.

Дэлгэцийн хаа нэгтээ хуруу мэдрэхгүй хэсэг байна уу гэдгийг ч харсан байхад илүүдэхгүй. Мөн сим оролт, memory карт, цэнэглэгчийн хэсэг зүгээр ажиллаж байгаа эсэхийг шалгах.

За батарей бол хамгийн чухал зүйлийн нэг. Тухайн утасны wifi юмуу дата-г нь асаагаад бичлэг үз. Таван минутад хэр гүйж байна шалгаад үзээрэй. Iphone утасны хувьд battery health хэсэг рүү ороход цэнэг хураагч ямархуу хэмжээнд байгааг харуулдаг.

М.Үйлсдэлгэр

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
16

Apple-ийн танилцуулсан дөрвөн бүтээгдэхүүн | iPhone 13 гар утасны хүлээлтэд хүрээгүй үзүүлэлтүүд

iPhone 13 гар утасны загвар нь сүлжээний схемээ сайжруулж камерны хувьд cinematic mode нэмэгдсэн бөгөөд ухаалгаар дүрс шилжүүлэгчтэй болсон. Мөн дэлгэцний хувьд xdr дүрслэлээ сайжруулсан. Гэсэн хэдий ч зарим зүйлс хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй байна. Үүнд:

Цааш үзэх