image

“Үзэгнээс айх хүн олон” Малала өөрийн амьдралаар охидод юуг сургасан бэ

 

Талибанчууд гэхээр бид яг нарийн мэддэггүй ч хамгийн түрүүнд нүүрээ халхалсан буутай эрс, эмэгтэй хүнийг төрөхөөсөө эрхгүй, эр хүний боол, зарц хэмээн боддог босогчид, хүнийг хаа байгаа газар нь зүгээр л буудчихдаг, хэт шашинлаг үзэлтэй хүмүүс санаанд буудаг. Энэ нь ч хол зөрөхгүй. Пакистандаа үүнээс ч дор нөхцөл байдалтай байдаг. Бүхэл бүтэн АНУ тэдний эсрэг энхийг сахиулагчдаа явуулж, дэлхийн НҮБ-ийн гэрээт олон улс орны энхийг сахиулагчид ч тэдний эсрэг өөрсдөөс нь ард түмнийг нь хамгаалдаг. Ингээд бодохоор л хэчнээн харгис хэрцгийн, эзлэн түрэмгийлэгчид гэдэг нь ойлгомжтой байх аа. Гэтэл тэдний эсрэг зогсож, охидын сурах эрхийн төлөө дугарч зоригтойгоор зогссон охин Малала Юузуфай гэж хэн бэ болох талаар та мэдэх үү?

Малала Юузуфай : НҮБ-ын хамгийн залуу энх тайвны элч. Тэр дэлхийн хамаг л томоохон энх тайван, элчийн шагналаар шагнагдаж байсан юм.

Пакистан охидын боловсролын төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцсэнийхээ төлөө  хичээлээ тарж явахдаа талибуудад буудуулж, нүүр толгойн хэсэг газраа шархдаж, азаар амьд үлдсэн. Тэр үед тэр 15 настай байсан.

Малала Юсуфзай охин 2014 оны 12 сарын 10-ны өдөр 17-хон насандаа нобелийн энх тайвны шагнал хүртэж нобелийн хамгийн залуу шагналтан болжээ.

Их Британийн Бирмингем хотод амьдарч байгаа тэрээр хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байнаОхидод аюулгүй орчинд, чанартай боловсрол олгох зорилгоор Малала сангаа 2013 онд байгуулсан.

Пакистан охидын боловсролын төлөө тууштай тэмцэж өөрийн гайхам үйлдлээрээ дэлхийн олон сая охидод урам зориг, итгэл найдвар өгөхийн сацуу дэлхийн олон улс оронд суралцах эрхээ эдэлж чадахгүй байгаа охидод өөрийн сангаараа дамжуулж суралцах боломжийг олгож буй Малала охиноор бахархахгүй байхын аргагүй юм. 

Бид Малалагаас юуг сурч, цаашид ч суралцсаар байх вэ?

- Тэр бидэнд эрдэм мэдлэг гэдэг хэчнээн чухал болохыг заасан.

- Бидний анзаардаггүй чухалчилдаггүй зүйлс бусад хүний амь амьдралаараа мөрөөддөг зүйлс байдаг.

- Хүсэж буй зүйлээ, өөрийгөө илэрхийлэхдээ бусдаас бүү ай. Тэр нь хэн ч бай.

- Тууштай зан чамайг оргилд нь хүргэх болно.

5 важных мыслей Малалы Юсуфзай в интервью Эмме Уотсон

Малала Юсуфзай получила награду «Гордость Британии» из рук Дэвида Бекхэма -  Eurosport

Проблемы Пакистана. Я - Малала презентация, доклад

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх