image

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх болсноо хэрхэн мэдэх вэ

Өөрийгөө хамгийн эрүүл гэх эмэгтэйд хүртэл жирэмсний хамгаалалт, жирэмслэлт, төрөлт, цэвэршилтийн өөрчлөлт гээд заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлага гардаг. Танил хэн нэгний ам дамжсан яриа бус мэргэжлийн эмчид үзүүлэн, шаардлагатай арга хэмжээ  зөвлөгөөг авах хамгийн чухал.

 1.Улиралд нэг удаа тогтмол дотуур үзлэгт орох

Эмэгтэй хүний биеийн хамгийн чухал хэсэг бол үтрээ байдаг. Харин тухайн хэсэгтээ анхаарал тавихгүй байсаар элдэв төрлийн өвчинтэй болж,эцэс сүүлд нь харамсах нь тохиолдолд их түгээмэл байна. Эмчийн дотуур үзлэгт хамрагдсанаар бэлэг эрхтний байдал, үтрээний уйланхай, хярзангийн урагдал, үтрээ давсагны унжилт, умайн хүзүүний байдал, үтрээний ялгадас, умай өндгөвчний байрлал хэмжээ, хөдөлгөөн, эмзэглэл байгаа эсэхэд дүгнэлт хийн бүсгүй танд зөвлөгөө зөвлөмжийг  өгөх юм.

2. Үүсэж болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах

 Эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн үрэвсэлт өвчнүүд тэр дундаа 15-25 насны залуу охидод элбэг тохиолдож тэр дундаа бэлгийн замын халдварт өвчин, умайн хүзүүний үрэвсэл, цистит буюу давсагны үрэвслийн архаг хэлбэрүүд элбэг тохиолдож байна. Энэ нь эмийн замбараагүй хэрэглээ, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, илэрсэн шинж тэмдгийг хайхрахгүй хайнга хандсанаас болж өвчин хүнд шатандаа ордог байна. Ийм тогтмол урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

3.Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд

Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн эхний алхам бол эмэгтэйчүүдийн эмчид хандан эмэгтэйчүүдийн үзлэгт болон биеийн ерөнхий шилжилгээнд хамрагдан, эмчийн хяналтанд орох нь хамгийн нэн тэргүүний хийх ёстой зүйл юм. Жирэмслэхээр бэлдэж буй эмэгтэйчүүд шинжилгээнд бүрэн хамрагдан биеэ бэлдсэнээр эрүүл ээжээс, эрүүл хүүхэд төрөх тул өөрийн биедээ онцгой анхаарал халамж тавих хэрэгтэй.

4. Бэлгийн харьцаанд орсон бол…

Бүсгүй та 18 нас хүрсэн эсвэл бэлгийн харьцаанд орсон бол. Жирэмслэсэн бол аль болох эрт үзүүлэх шаардлагатай. Мөн таны хөх, хэвлийн доод хэсэг, гадна бэлэг эрхтэн, үтрээ, шээсний сүв зэргээр ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол. Сарын тэмдэг, мөчлөг өөрчлөгдсөн эсвэл жирэмснээс хамгаалах асуудалтай бол үзүүлнэ.

Ямар ч зовуургүй байсан улиралд нэг удаа үзүүлж, шаардлагатай шинжилгээг өгөхөө мартуузай.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
05

Залууст бэлгийн сулрал тохиолддог уу | Бэлгийн сулрал үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс

Эрчүүдийн амьдралд нэгэн том асуудал үүсгэдэг нөлөөлөл бол бэлгийн сулрал юм. Судалгаагаар 40-өөд насны эрчүүдийн 5 хувь, харин 65 настай эрчүүдийн 15-25 хувь нь бэлгийн сулралтай байдаг аж. Нас ахих тусам бэлгийн сулралтай болох магадлал нэмэгддэг ч залуу эрчүүдэд ч мөн ажиглагддаг. Үүнд 40-өөс доош насны эрчүүдийн 26 орчим хувь нь бэлгийн сулралтай байгааг тогтоосон.

Цааш үзэх