image

Эмэгтэйчүүдийн гоо сайхныг тодотгох "ТАВАН ЗӨВЛӨМЖ"

Эмэгтэй хүнд байгалиас заяагдсан өөрийн гэсэн өвөрмөц, давтагдашгүй гоо зүй гэж байдаг бөгөөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч, тордох цаг завийг их гаргадаг. Тэгвэл гоо сайхнаа илүү тодотгоход тань туслах дараах зөвлөмжийг хүргэе.

Өглөө эрт босох: Эрт боссон хүнийг бурхан шагнадаг гэдэг үг байдаг. Иймд тэр өдрийн ажлын бүтээмж, хүний сэтгэн бодох чадвар сайн байдгаас гадна эрүүл гоолиг байлгах нууц болдог юм.

Үсээ зөв арчлах: Үс нь эмэгтэйчүүдийн хувьд царай зүс, өнгө төрхийг илүү тодотгож өгдөг учир нэн түрүүнд анхаарах гоо зүй юм. Загвар өмсөгчдын хувьд үсээ долоо хоногт тогтмол нэг удаа боргиогоор угаадаг бөгөөд энэ үсийг эрүүлээр хурдан ургуулаад зогсохгүй гялалзсан зөөлөн болгодог аж.  

Нимбэгний шүүс ууж хэвших: Өдөрт нэг лимоны шүүсийг бүлээн усанд найруулан ууснаар гэдэс цэвэрлэгдэж, улмаас өөх шатаах үүргийг гүйцэтгэж байдаг байна. Лимоны шүүс нь хүний биед сөрөг нөлөөгүй тул өдөр тутамдаа тогтмол хэвшиж хэрэглээрэй. Харин зохистой хэмжээнд тохируулан хэрэглэхгүй бол ходоодны хүчил ихдэх гэх  мэт асуудал үүснэ. 

Цагаан идээ тогтмол идэх: Хүний биед хор нөлөөгүй цэвэр малын цагаан идээ нь шүдийг бэхжүүлэх, хараа сайжруулах, хумсийг эрүүлээр ургуулахад чухал ач холбогдолтой. Мөн урт наслахын үндэс болдог. Харин цагаан идээг сонгохдоо гурил агуулагдаагүй, элдэв хольцгүй байгалийн цэвэр байх тал дээр анхаараарай.

Орой 18:00 цагаас өмнө хоол идэх: Оройн зургаан цагаас хойш хүнд хоол идэх нь буруу хооллолт болж хүний биед сөрөг үр дагавартай бөгөөд  таргалах, өвчин эмгэг тусах, бүрэн амарч чадахгүй байх асуудал үүсдэг. Хэрвээ үнэхээр зайлшгүй идэх шаардлагатай бол нүүрс ус бага хоол идвэл таргалах, хоол шингэхгүй байх гэх мэт асуудал бага үүснэ. 

Зөв амьдралын хэв маяг зөв дадлаас эхэлдэг тул эмэгтэй хүн та өөрийг хайхран хайрлан хамгаалж өөртөө цаг гаргаж сураарай.  Ингэснээр эмэгтэйчүүд өөртөө илүү итгэлтэй харагддаг байна.

С.Цэвэлмаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх