image

Сошиалаар дүн тавигчид ба сошиалын хүчийг ашиглан улс төр хийгчид

 

- Энэ юу болоод байгаа юм бол

- Мэдэхгүй ээ, нөгөө буруу нүүдэг нөхөр чинь жагсаад байгаа юм биш үү.

- Өөрөө нэр дэвшсэн болохоор бөөлж байгаа юм байна л даа. Хэрүүлийн бузартай сонгууль нь хурдан дуусаасай ...

Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр зогсох оюутан болов уу гэмээр хоёр хүү чанга гэгч нь яриа дэлгэх нь энэ. Эргэн тойрны хүмүүс тэдэн рүү жуумалзан харж зогсоно. Мэдээж адилхан нүд, чихтэй улс юм хойно энэ нийгэмд юу болоод байгааг ил, далд байдлаар анзаарч л таараа. Сурч, мэдэх их хүсэлдээ хөтлөгдсөн ч хотын түгжрэл, танхимын болон цахим хичээл, зүү орох зайгүй олны хөл чихэлдсэн автобус, хөмсөг тэнийх заяагүй ахимаг насныхныг хараад тэдэнд сайхан санагддаггүй нь мэдээж. Угаас манайх боловсрол олж авахад тун бэрх орнуудын нэг. Сурах нэртэй тэмцдэг гэхэд буруудахгүй. Уг нь тархины булчингаа ажиллуулж ном шагайж суух ёстой нас нь боловч хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн нэр дэвшигчийг хараад бачуурч зогсоо нь өрөвдөлтэй.

Нээрээ энэ Сүхбаатарын талбай чинь яасан зовчихсон газар вэ. Хүссэн нь очоод л зул асаана, өөрөө зулын гол болно. Ухаантай царайлсан намын нохдууд очиж хуцна. Төлбөр авсан согтуу ах нар очиж самарна. Өдрийн хөлсөө тохирсон халамцуу эгч нар очиж хоолойны хөвчөө тасартал орилно. Монгол гэж цээжээ дэлдсэн бяраа барьж дийлэхгүй залуус очиж огшино.

Одоо нэг сайхан хийх юмтай болсон. Тэр нь ухаалаг утсаараа газар дээрээс шууд дамжуулалт хийнэ. Ёстой элгийн юм их болно оо. Хэдэн цагдаа нарыг чинь барьж авч ёвроод л. Өөрсдийгөө хамгаалах гэхэд нь бичлэг хийж зангирсан хоолойгоор орилоод л. Тавьж байгаа шаардлага нь Засгийн газрыг огцруулах. Худалч хүнд өдөр болгон 10 хүн төв талбайд сүржин жагсаал хийнэ. Өдрийн 30 мянгыг авсан гэнэ, хоол унааны мөнгөө нэмүүлсэн гэнэ. Үүрийн дарга нарыг тус бүр 10 хүн дагуулж ир гээд, нөгөө томчууд нь дээрээ жагсаалын мөнгөнөөсөө шомбодоод. Энэ нийгэмд хэрэгтэй, нийт иргэдийн эрх ашгийн төлөө гээд хүнд гай болохгүй эсэргүүцлээ  илэрхийлэх ганц ч жагсагч алга. Бүгд төлбөртэй, ардаа санаатай, гол дүр болох хүсэлтэй

СОШИАЛЫН ХҮЧИЙГ АШИГЛАН УЛС ТӨР ХИЙГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Сошиал дээр хүмүүс юунд хамгийн ихээр анхаарлаа хандуулж байна. Массд юу таалагдаж байна энэ бүхэн дээр хувцсанд наалдаад салдаггүй зангуу шиг тууж явдаг нэгэн бол Үнэн ба Зөв намын дарга Төр Овогт Аюурзаны Отгонбаатар гэх эр байдаг гэхэд хилстхээргүй.

Шэйр хийгээрэй ах дүү нараа, Монголчуудаа гэх мэт үгсийг байнга ашигладаг. Нийгмийн эмзэг бүлгийг онилсон мэдэгдэл, пост, лайв хийнэ. Түүний сошиалын цаадах хамгийн том хүч нь тэрхүү хүмүүс. Аливаа асуудлыг ярихдаа дандаа өргөн утгаар нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй ардчилал, эрх чөлөө, ядуурлыг бууруулна, ард түмэнд эрх мэдэл өгнө, үнэн зөв гэх мэт үгсээр төлөөлж ярьдаг. Туйлын үнэн гэж байхгүй гэж өөрөө ярих ч, үнэнг эрээд байдаг нэгэн. Өнөөдөрхөн л гэхэд хийсэн лайваас нь түүнийг хэрхэн массд жүжиглэлттэй таалагддаг, яаж анхааралд нь өртөхөө гаргууд сайн мэддэг нэгэн гэдэг нь илхэн харагдана билээ. Онгорхой төрийн байгууллагын хаалгыг гэр хорооллын хашааны даамин хаалга нүдэж байгаа аятай балбах нь их сүржин шууд л хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Хаалга аа гэж орилох нь хүртэл, амрыг эрье гэсэн алба хаагчийг “амрыг эрьесээд байх юм байхгүй”, гэж дайрах. Яг хагас галзуу аятай дайрч байгаа харагдсан шүү. Гэтэл бид дэмжээд хөөргөөд л байна. 

СОШИАЛААР ДҮН ТАВИГЧИД

Д.Монголхүү баривчлагдаж гэнэ ээ. Яасан юм бол гээд чих тавивал цагдаагийн биед халдсан, зөрчил гаргасан, цагдаагийн шаардлага биелүүлдэггүй, ир гэсэн хугацаанд ирж мэдүүлэг энэ тэр өгдөггүй гэсэн шалтгаануудтай юм байх. Тийм болохоор албадан саатуулсан. Тэгвэл арга ч үгүй байж дээ, хууль дүрмэндээ захирагдахгүй бол энэ улс орон чинь юу болох вэ гэх хүмүүс.

Гэхдээ саатуулж мэдээлэл авахдаа шууд хорих анги руу ачсан нь улс төрийн сонирхол орчихсон юм биш үү, хэзээ ингэдэг байлаа даа. Тэгвэл тийм юм байна яалт ч үгүй улс төрийнхний хийж буй явуулга юм байна л даа гэсэн хэсэг бүлэг.  

За энэ мэт хүмүүс сошиалаар дүн тавьж амжаагүй байтал хорих ангиас хүч хэрэглэн Монголхүүг авч  явжээ гэсэн мэдээ чих дэлсэх нь тэр. Чихэндээ итгэсэнгүй “вааат” энэ улс орон чинь Америк дайн тулаантай кино шиг болчихсон юм биш үү. Хууль дүрмийн дагуу баривчилсан юм уу.

Угтаа бол  ард иргэдийг жагсах, дуу хоолойгоо хүргэх эрхийг хааж боолоо гэсэн шүү утгатай тэмцэл өрнөөд байгаа юм.

Уурлаад бодохоор чиний буруу юм шиг, уужраад бодохоор миний ч буруу юм шиг  гэдэг шиг үйл явдлууд ар араасаа өрнөж байна. Бид утас, компьютерийн цаанаас юу болоод байгааг хэзээ ч бүрэн ойлгож, мэдэж чадахгүй. Хажууд нь байсан ч нарийн цаад утгыг нь мэдэхгүй байх. Тиймээс хүн бүр дор бүрдээ хэрсүү байгаасай. Салхи хаашаа, хамхуул тийшээ гэдэг шиг байж болохгүй. Бүх зүйлд өөрийн гэсэн бодолтой, цаадхыг нь дандаа тааварлаж тааж, эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Үгүй бол сайн мууг алийг нь ч ялгаж амжаагүй байхдаа  бусдын идэш өгөөш, эрх мэдэлд хүрэх гэж ашиглах нэг хэрэгсэл нь болж хувирна. Асуудлыг аль өнцгөөс харахыг хүснэ тэр өнцөг нь л өөрт чинь зөв санагддаг хорвоо юм хойно хэрсүү л байгаарай. 

 

3 Сэтгэгдэл:

  1. Манай залуус гоё бичдэг болжээ. Уншигчийнхаа нүдэнд харагдтал бичиж дагуулж явж байна шдээ.

  2. @хэн ч байж болно-д зориулав Yuedaan suliar

  3. Заа арайчдэээ сэтгүүлчээ монгол хэл өөрт чинь ямар гэм хийгээ вэ!!!! Сэтггүл зүйн бичлэг нтр ээ мэддэггүй юм уу вааат нтр эвввввввв танайх зүгээр бичлэг тавиад байж байвал зүгээр юм байна бичихээр болвол сайн нягталж бичээрэй👍

Сэтгэгдэл илгээх