image

ЖҮРЖ ГОО САЙХНЫ ЖИМС | Тамхи татдаг бол ...

Амт амт, өнгө өнгө алагласан жимсэнд дургүй хүн ховор. Тэгвэл исгэлэн хэрнээ аманд ороод хайлах мэт амттай жүрж жимсний ашиг тусын талаар та хэр ихийг мэдэх вэ?

Жүрж идвэл өвдөхгүй

Апельсин буюу жүрж жимс нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах хамгийн үр дүнтэй жимс.

- Жүржийн шүүсээр нүүрээ арч. Хөвөнгөөр нүүр, хүзүү, цээжээ арч. 1-2 цагийн дараа нүүрээ хүйтэн усаар булхаж, арчихгүйгээр хатаагаарай.

- Өдөр бүр жүржийн хальсаар нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ.

- Шүрүүн арьсыг зөөлрүүлэхийн тулд /тохой, хөлний ул гэх мэт/ ургамлын тосыг жүржийн шүүстэй тэнцүү хуваасан хандаар арчина.

Турах зорилгоор долоо хоногт хоёр өдөр жүрж, чихэргүй цай, ногооны салат идэх нь тустай.

 

- Жүржний хальсанд эфирийн тосны агууламж өндөр байдаг. Энэ эфирийн тос нь хүний тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг. Эмэгтэйчүүд  биений юм ирэх үед уурлаж  бухимддаг. Энэ үед жүрж болон  хальсийг идэх юм бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

- Жүржийн шүүс эсвэл шинэхэн жүржийг өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Гэхдээ жүржийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаанд хэрэглэж болохгүй.

- Жүрж нь салицилын хүчил агуулдаг тул халуурвал ууж хэрэглэхэд тустай.

- Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиад томуу эхлэх үед үр дүнгээ өгнө.

Тамхи татдаг хүмүүс апельсин идэж байвал хорыг нь саармагжуулна.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх