image

Сарын тэмдгийн үед гардаг батгыг хэрхэн зохицуулах вэ

Үүлтэй тэнгэрээс бороо ордог шиг сарын тэмдэг ирэхийн өмнө яг эрүү орчим дээр заавал юм гардаг, тийм ээ. Тэгвэл сарын тэмдэг ирэхийн өмнөхөн нүүрэн дээр юм гарахаас бид арьс арчилгааны дэглэмээр урьдчилан сэргийлж болдогийг сонирхуулъя.

Эхний долоо хоног:

Сарын тэмдэг ирсэн эхний долоо хоногт арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, тайвшруулж арчлах нь зохистой. Сарын тэмдэг ирсэн үед биеийн прогестероний хэмжээ буурснаар арьсны тослог болон эстроген дагаад багасдаг байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл арьсаа чийгшлээр бөмбөгд гэсэн үг. Гиалуроны хүчил, антиоксидантаар баялаг бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зохистой байдаг байна.

Хоёр дахь долоо хоног:

Эстрогений хэмжээ буцаж нэмэгдсэнээр таны арьс гэрэлтэж, нүхжилт багасаж, хамгийн гоё харагдах үе дээрээ байдаг байна. Хэдийгээр арьс тань ямар ч асуудалгүй, гоё харагдаж байгаа ч давхар цэвэрлэгээ болон арьс арчилгааныхаа дэглэмийг алгасаж болохгуй гэдгийг санууля. Давхар цэвэрлэгээ гэдэг нь сайхан арьстай байхын гол нууц юм.

3-4 дахь долоо хоног:

Прогестероны хэмжээ ихсэж тос ихээр ялгардаг байна. Энэ үед арьсыг гүн цэвэрлэж, арьсны нүх сүвийг цэвэрхэн байлгах нь маш чухал. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх