image

Ц.Бадам-Отгон: Төр засаг, нийгэм дэмжихгүй байна гээд зүгээр суухыг хүсдэггүй

Өдрийн 12:00 цаг. Утас дуугарлаа. Би ирчихлээ хэмээх цовоо дуу суудлаас минь өндийлгөв. Тайрмал үстэй, нүүрэндээ даруухан инээмсэглэл тодруулсан бүсгүй оффисын минь зочны ширээнд тухаллаа. Та ирэхдээ хийдэг бүснээсээ зүүгээд ирээрэй, зургийг тань авна шүү гэснийг яг таг биелүүлээд ярилцлагын асуултыг хүлээж суух энэ удаагийн зочин бол Цэрэнжигжидийн Бадам-Отгон. Хоёр хүүхдийн ээж тэрээр өрхийн үйлдвэрлэгч. Орчин үеийн загвараар Body Belt урладаг түүний халуун дотно хийгээд гэрэл өөд чиглэсэн зорилгыг уншигчдадаа хүргэе.

Би 25 настай хоёр хүүхдийн ээж. МУБИС-д нийгмийн ухаан, түүхийн багш мэргэжлээр 2014 онд элсэн суралцсан. 2018 онд төгсөх байсан ч жил дараалсан чөлөө аваад дипломдоо хүрч чадаагүй л байна. Гэхдээ ирэх оны хаврын семистрээс  үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор нөхөр ажлаа хийгээд би гэртээ хоёр хүүхдээ харахын зэрэгцээ гар урлалаа хийж байна. Нөхөр өнгөрсөн оны хавар л сургуулиа төгссөн, шинэхэн төгсөгч бас шинэ ажилтан. Миний хувьд тэрнээс өмнө худалдагч, кассчин гээд л ажил голохгүй хийдэг байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард бага хүүгээ гэдсэндээ олоод хордлого их өгч байсан тул ажил хийх боломжгүй болсон. Яахав, сонгуулийн ажил хийсэн юм байна шүү. Байнгын ажил биш болохоор дараа сараас нь хэрхэн юу хийж амьдралаа авч явах талаар бодож эхэлсэн. Ганцаараа биш хоёулаа. Бүр албан ёсны гэр бүл болоод хүүхэдтэй, дахиад хүүхдээ төрүүлэхэд нөхөр бид хоёрын хариуцлага улам нэмэгдэнэ гэдгийг ухамсарлаад юу ч хийсэн яасан ч шантрахгүй дээ л гэсэн бодолтой явах болсон. Гэвч бас л юу хийх минь тодорхой биш.

Нэг өдөр эрэгтэй дүү мөрөвч /body belt/ цамцныхаа гадуур зүүгээд ирчихсэн, тэр мөрөвч нь нүдэнд онцгой тусаад л... Иймэрхүүг хийгээд үзчихэд болчих юм шиг санагдаад, нүдэн баримжаагаар дотроо төсөөлөл зураг гаргав. Бодох нэг өөр хийх нэг өөр гэдэг дээ. Орой болов. Нөхөртөө: "Хайраа би өнөөх мөрөвчийг хийж үзмээр байна. Материал аваад өгөөч" л гэлээ. 

Тухайн үед нөхөр оюутан, би гэрт суудаг байсан тул мөнгө төгрөгний бололцоо ч муу байсан. Би Samsung Galaxy S6 маркийн утастай, харин нөхөр Nokia-тай. Мөнгө болчих нь миний утас. Ломбардая гэтэл 40 мянгад авъя л гэж байна, жаахан гуйгаад 50 мянгад тавьчхав. Мөнгөө атгасаар Нарантуул зах орж хойхно нь байдаг арьс ширний худалдаагаар хэд алхав. Сонголт ч их юм аа. Яг алийг нь авбал зөв эсвэл буруу гэдгийг нь мэдэхгүй. Юутай ч хар өнгөтэй хагас метр лидрен материал авлаа. Хадаас бас бус туслах материалууд ч авахаа мартсангүй. 

Анхны харсан загвараа бодит болгохоор шөнөжин суув. Боллоо. Маргааш нь арай өөр эмэгтэй загвар гаргаж хийв. Бас л боллоо. Бүр хийсэн бүснүүд "төгс" болчихсон шиг санагдсан. 

Фэйсбүүк гэдэг их хэрэгтэй сошиал сүлжээ шүү. Хийснээ зарна гээд өөрийн фэйсбүүктээ зар болгож оруулахад олон хүн дэмжиж маш олон урмын үгс ирсэн. Бүр санаснаас ч олон захиалга орж ирсэн нь хамгийн гоё. Ингээд л Body Belt хийж эхлээд... Нэг л мэдэхэд бидний хийх ёстой ажил болчихсон.

BADMAA BODY BELT: https://www.facebook.com/Badmaa-body-belt-579153146096516/

Азаар ч гэх үү, аливаа юмыг харсан төсөөллөө бодит болгож чаддаг чадвар надад байдаг шиг байгаа юм. Бас инээдтэй ч гэхүү, бидний анхны багаж мод хагалдаг сүх, хадаас хаддаг алх, зэвэрсэн төмрийн хайч...

Энэхүү багахан бизнесээ эхлүүлчхээд... Хайраа хоёулаа оёдлын машинтай болчих юмсан. 200-300 мянган төгрөгөнд материалаа авдаг болчих юмсан... гээд л мөрөөдөж зорьдог байсан бол одоо зориулалтын оёдлын машинтай, ярьж байсан мөнгөн дүндээ материалаа авчихдаг болсон нь үнэхээр урамтай. Нэг нь биелэхэд дараагийн зорилгоо тодорхойлоод л явдаг. Цүнх, түрийвч хийдэг болъё гээд санаа уралдуулж явна даа. 

Боловсрол, мэдлэг, ур чадвар чухал. Мөрөөдөл зорилго минь томрохын хэрээр чадварт суралцах шаардлагатай болж байна. Мэргэжлийн дипломоо авчхаад гар урлалын сургалтад суух төлөвлөгөөг тэргүүн эгнээд хадчихсан. Хүний хүсэл хязгааргүй гэдэг ч юутай үнэн. Тэр чинээгээрээ хүний хийж чадах зүйл бодсоноос нь илүү байдаг юм байна.

Ковидын хөл хорио өчнөөн хор уршигтай байсан ч бидний бизнест ахицтай байсан. Гэрээсээ гаралгүй хүүхдүүдээ харж, гэрээсээ гаралгүй ажиллаж чадсан. Маргааш хөл хорио тогтооно гэх үед оёдлын машины хоёр сая төгрөг бэлэн хадгалчихсан байж таараад. Тэр өдрөө хүүхдүүдээ ээждээ харуулж үлдээчихээд тухайн үед хүний машинд бензин хийж унаад оёдлын машинаа авахаар явсан юм. Яагаад ч юм догдлоод, догдлоод, догдлоод л... Хэтэрхий их догдолсондоо ч тэр үү тохиргоо энэ тэрийг нь болгосонгүй оёдлын машинаа аваад шууд гэртээ аваад ирсэн. Хөл хорио эхлэв. Тохиргоогүй оёдлын машинаа харж суусаар. Бидний хөдөлмөрөөр бүтсэн оёдлын машин цаашид олон сайхан бүтээл гаргаж бидний амьдралд өнгө нэмэх эд гэж харах тусам догдлол, баяр хөөр огт арилахгүй, сарнихгүй...

Оёдлын машинаа харсаар суусан ковидын хөл хорио. Хийх бүснүүдээ судалж, загвар гаргаж өнгөрүүлсэн хөл хорио. Хөл хорио дуусаад дахиад л хүний машин гуйж оёдлын машиныхаа тохиргоог хийлгэж гэртээ ирэв. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг л... Бодож бодож, судалж судалж суусан болохоор одоо гүйцэтгэх цаг иржээ... Ар араасаа ирэх захиалгууд... Бэлэн болсон загварууд... Талархсан худалдан авагчид... Badmaa Body Belt. 

Хүн сэтгэлийн амьтан гэж... Онлайнаар захиалга авч, хүргэж өгнө. Хүргэж өгснөөсөө худалдан авсан хүн юу гэж байна, юу гэж байна гээд л асуугаастай. Жижиг зүйлийг ч халтуурдахгүй хийдэг болохоор санаа зовних нь үгүй ч. Юу гэх бол гэдэг хүлээлтэд байнгын хүлээстэй. Баярлалаа, таалагдлаа гэсэн үгсийг хүлээн аваад сэтгэл уужирчихдаг, илүү урам зоригтой болдог. Цаашлаад ч нэр төрлөө улам нэмэгдүүлж, "гоё" загваруудыг гаргаж байх болно. 

Эмэгтэйчүүд, ээжүүд нэгнээ их дэмждэг болжээ. Тэр тусмаа өрхийн үйлдвэрлэгчид, ЖДҮ-чдээ сэтгэлийнхээ хэрээр дэмжиж байна. Өөрсдийн сонголтдоо нэмэх, бусдад санал болгох, сошиалаар нэгдэж, түгээлцэх гээд л... Урд хөршөөс Өвөрмонголчууд хүртэл дэмжиж худалдан авалт хийдэг. Энэ бүхэн надад, бидний өрхийн үйлдвэрлэлд гэрэл нэмээд л явчихна. Дэмжлэг гэдэг нэг удаагийн сонголтоос л эхэлнэ шүү дээ. Өрхийн үйлдвэрлэл ЖДҮ нэмэгдэхийн хэрээр жинхэнэ баялаг эздэдээ очиж, экспортын таатай нөхцөлүүд бүрдэж, санхүүгийн боломжууд нээгдэн, таатай ажлын байрууд ч нэмэгдэнэ гэж залуу бүтээгчийн зүгээс хардаг. Түүнээс нийгэм, улс төр дэмжихгүй байна, санхүүгийн байдалд таатай нөхцөл санал болгохгүй байна гэх мэтээр гомдоллож юу ч юм хүлээж буухыг хүсдэггүй. Харин эрх тэгш хүртээмжтэй боломжийг өөрсдөд минь үлдээгээсэй л гэж хүсдэг. Шалтаг гэдэг мунддаггүй зүйл. Боломж бүрийг л олж харж, ашиглаж чадвал жижиг гэлтгүй ямар ч бизнес өсөн дэвжих бүрэн боломжтой. 


Залуу хос, залуу гэр бүл байна гэдэг асар том хариуцлага. Заримдаа хүний амьдрал алга урвуулахын хооронд өөрчлөгддөг гэдэг үг үнэхээр үнэн шүү. Би дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй айлын бага. Амьдрал дээр аль хэдийн гарсан хүмүүс охин дүүдээ хэрэгцээ шаардлагатай юу л байна бүгдийг нь бэлдээд, ойртуулаад өгчихдөг. Мэдээж бүх зүйл нэг чигээрээ үргэлжилнэ гэж байхгүй. Хуримаа хийж өрх тусгаарласан хүмүүс өөрсдөө асуудлаа шийдэж амьдралаа чиглүүлэх үүрэг дээр оногдоно. Өмнө нь үнийг нь мэддэггүй байсан зүйлийнхээ үнийг нь мэдэж, бараг зарим зүйлст цоо шинэ нээлт болж байгаа шиг л... /инээв/. Бүх зам дардан байдаггүй. Бидний замд маргах, муудалцах нэгэндээ туних үеүүд ч олон. Гомдоллоод хамаг юмаа баглаад явна гэж айлгаж суусан үеүд  ч надад бий. Гэвч хамгийн гол нь ямар ч асуудалд хоорондоо ярилцаж, зөв хандлагаар тохиолдож буй зүйлээ шийдвэрлэх нь зөв. Гэр бүл, эцэг эх болно гэдэг сэтгэл хөдлөлийн асуудал биш. Ухамсартай, хариуцлагатай, алсын хараатай байгаарай. Алдаж байгаагүй дээ хэлж байгаа биш шүү. 

2 хүн гэх мэтийн зураг байж болно

Аав ээжээсээ эрт хагацсан ч миний "эрхэлж" амьдрах амьдрал дуусаагүй. Бараг хоёр хүүхдэдээ эрхэлдэг хүн шүү дээ. Нөхөр минь их цайлган, нинжин сэтгэлтэй. Миний номер нэг дэх фен. Юу ч хийсэн үргэлж дэмждэг, хэнээс ч, юунаас ч хамгаалж чаддаг. Хадам ээж минь хүртэл намайг их бөөцийлнө. Төрчхөөд хадмынхаа гэрт байхдаа аяга угааж үзээгүй гэж хэлж ч болно. Зарим нь намайг тусгүй, дураараа гэж дүгнэх л байх. Намайг хайрлаж буй хүмүүсийн хайрыг нь илүү бадрааж л амьдрах юм шүү гэж боддог доо. Хүний амьдрал гэдэг богинохон хар буруу санахгүй, хайрыг хайраар өнгөлж, нэгнийхээ сэтгэлийг урмаар тэтгэж амьдрах л хамгийн баялаг... Хадам ээж минь хэлдэг: Миний бэр болохоос бээлий минь биш, хүргэн минь болохоос хүрз минь биш гэж.

Кино үзсэн ч дуу сонссон ч нулимс ойрхон... Миний дээд талын ах надаас ес ах, айлын бага хүүхэд. Аргагүй би эрх ээ. Миний аав, ээж намайг эрх өсгөсөн гэхдээ "балай" болтол эрхлүүлээгүй. Ах нь сургаж дүү нь сонсдог, зөвд зөв, бурууд буруу яваарай гэдэг хүмүүжлээр өссөн. Аавын амин охин би... Аав минь хүний дээд болсон хүн байж билээ. Гүндүүхэн сайхан эр хүн. Аавынхаа нулимсыг харж байгаагүй, гэтэл ээжийг өөд болсноос хойш аавынхаа уйлж суугааг анх удаа бас сүүлийн удаа харсан юмУйлган шөнийн зүүдээ манаад
Үүрийн цолмон астал хүлээсэн юм
Зөндөө удсан цөхрөлөө аргадаж
Зөвхөн би чинь чамайгаа хүсэн хүлээсэн юм гэсэн үгтэй "Хүлээсэн учрал" дуу сонсогдож байсан. Одоо бол энэ дууг би сонсох дуртай болсон. Амин хайрын аав, ээжийг минь санагдуулдаг. 

Ямар улиралд дуртай вэ гэдэг энэ асуулт надад өмнө нь ирж байгаагүй юм байна.          ...         Өвлийн улиралд дуртай юм байна. Би эгэл малчин айлын л хүүхэд. Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант суманд төрж өссөн. Өвөл болохоор л бодогддог юм. Цав цагаахан улирал. Гадаа хүйтэн ч дотор дулаахан байж болдог улирал. Өнөр гэр бүлийн хувьд гадаа гэргүй л борви бохисхийлгүй өнжинө. Бөөндөө цайлах гээд суухад гэрт пөнхийсэн дулаан. Ээжийн хацар улаа бутарсан, аавын харц дөлгөөн жаргалтай. 

3 хүн, хүүхэд болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Сайн санааны үзүүрт тос гэдэг дээ. Сайхан гэр бүлд сайн хүмүүжлээр өссөн би ханийн хайр, үрсийн жаргал, хадмын ивээл, ах эгчийн хайраар дүүрэн л явна. Унаж босдог. Эвдэрч нийлдэг. Алдаж онодог л хорвоо. Нэр бүтэн, хайр дүүрэн, хийж буйдаа шударга явахыг л хичээнэ дээ. Бидний бойжуулсан бизнес бага гэлтгүй өндийж л явна. Цаашдаа илүү тордож байгаад сайхан цэцэрлэгт илүү олон, улам том болгож ургуулна аа. 

BADMAA BODY BELT

бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс болон "Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

"Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс, цүнх болон "Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

цүнх, давхар оёотой арьс болон "Badmaa body belt w" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

"Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

"Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

"Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс болон "Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс, бугуйн цаг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

давхар оёотой арьс болон "Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

"Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон "Badmaa body belt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

 

 

10 Сэтгэгдэл:

  1. орчлон дэлхийг гэрэлтүүлсэн алаг нүдэн дүүдээ энэ хорвоо ёртөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөё . Нүдний ур ухааны ур гарын ур гурван тэгшрэх болтугай. Онц бна амжилт. Дүү чадна чадна.

  2. amjilt

  3. Ямар мундаг гэр бүл вэ. Илүү их амжилт хүсьё.

  4. Хөөрхөн дүүдээ амжилт хүсье мундаг байна аа миний дүү нар

  5. Хөөрхөн дүүдээ амжилт хүсье мундаг байна аа миний дүү нар

  6. vnexeer baxarxam saixan ажилд нь amjilt амьдралд нь азжаргал хүсье

  7. mi nz unheer mundag amjilt

  8. Амжилт хүсье мундаг бүсгүй бна

  9. Mundag hudulmurch busgui baina. Amjilt

  10. Ямар хөөрхөн юм бэ, амжилт

Сэтгэгдэл илгээх