image

Хувь хүний хөгжилд тань эдгээр АППЛИКЕЙШНУУД тусална

Хурдтай хөгжин өөрчлөгдөж байгаа технологийн эрин үе биднийг маш олон гайхалтай зүйлс рүү хөтөлсөөр байна. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдгийн адил  бид техник технологийг хэт чухалчилж өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр өөрсдөдөө, ажилдаа, амьдралдаа сэтгэл ханамжгүй болж, хувь хүний хөгжилдөө ч анхаарах нь багасах болжээ. Гэхдээ  техник технологи гэгчийг бид эерэгээр ашиглаж чадвал өөрсдийн эрүүл мэнд болоод хувь хүний хөгжлөө сайжруулах боломжтой. Тиймээс энэ тал дээр танд туслах таван аппликейшнг санал болгоё.

What’s Up (Сэтгэл зүйгээ хянаж, сэтгэл хөдлөлөө удирдахад зориулсан апп)

No description available.

Гайхалтай  хувь хүний хөгжлийн апп бол What’s Up юм. Энэхүү аппликейшн нь хамгийн орчин үеийн зан төлөвийн засал болох (CBT) болон аливааг байгаагаар нь хүлээн авахад сургах эмчилгээ буюу (ACT) зэрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээний онол агуулгыг багтааж ухаалаг төхөөрөмжид суулгасан. Тус аппликейшн нь таны өдөр тутмын сэтгэл зүй, мэдрэмж зэргийг та өөрөө хянахад зориулагдсан. Депресст өртөж, уур уцаараар дүүрэн байх үед бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг та нэгэнт мэдэж байгаа учраас энэ апп-ыг ашиглан эрүүл мэнддээ ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Ташрамд дуулгахад энэхүү аппликейшн нь Android IOS- дээр үнэгүй байдаг бөгөөд өөр бусад сэтгэл зүйн асуудал стресстэй байгаа хүмүүстэй холбогдож мэдээлэл солилцон, хамтдаа бүхнийг даван туулах боломжийг олгодог байна.

#Colorfy (Стресс багасгахад зориулсан, мөн өнгөөр эмчлэх эмчилгээ багтаасан хувь хүний хөгжлийн аппликейшн)

No description available.

Урлаг бол стресс хөнгөвчилж, завгүй амьдралд ядарсан тархийг амраах үйлчилгээтэй хамгийн гайхалтай арга юм. Өнгө будаг нь сэтгэл санааны байдлаа тодорхойлоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч болохоор заримдаа сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил төрөл болон амьдрал бүтэлгүйтэх тохиолдолд зарим хүмүүс гэрийнхээ эсвэл оффисынхоо өнгийг өөрчлөхийг санал болгодог. Сэтгэл санаа болон өнгө нь хоорондоо нягт холбоотой байдаг. Тиймээс энэхүү апп нь хүний сэтгэл санааны хэлбэлзүүр байдлыг өнгөөр илэрхийлж эмчлэх зорилготой ажилладаг. Colorfy танд хэдэн мянган төрлийн сэтгэл заслын өнгөний загварыг санал болгодог төдийгүй үүнийг найзуудтайгаа солилцон эсвэл хамтдаа ашиглах боломжийг ч мөн бүрдүүлсэн байдаг.  

#Evernote (Эмх цэгцтэй амьдралыг эрхэмлэгч хүн бүрд тохирох аппликейшн)

No description available.

Тус аппликейшнийг тэмдэглэл хөтөлж, дэвтэр маягаар ашиглахад хамгийн тохиромжтой. Ихэнх хүмүүс ажил дээрээ зохион байгуулалтгүй замбараагүй байдгаас болж маш их стресстдэг. Харин Evernote-ийн ачаар ажил дээрээ байсан ч, гэртээ байсан ч зохион байгуулалттай, цэгцтэй байх боломж бүрдэнэ. Evernote-ийн нэг давуу тал нь тэмдэглэлээ байнга шинэчилж, бусадтайгаа тэмдэглэлээ хуваалцах боломжтой байдаг.

Мөн энэхүү аппликейшн нь сайн сайхандаа анхаардаг, зохион байгуулалтыг эрхэмлэдэг хүмүүст аливаа асуудлаа зохицуулж, ямар нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, стрессээ багасгах боломжийг олгодог.

#“Duolingo”

No description available.

Унших бичих, сонсох, дасгал ажил бөглөх гээд гадаад хэл сурахад шаардлагатай бүхий л зүйлсийг цогцоор нь суулгаж өгсөн тул хэл суръя хэмээн бодсон хэн бүхэнд хэрэгтэй юм. Одоогоор Испани, Франц, Герман, Португаль, Итали, Ирланд, Голланд, Дани, Швед гэх мэт 13 хэлний сонголттой байна. Ялангуяа жуулчлалаар гадаад явж байгаа хүмүүст хэрэгтэй, хөтөч, өдөр тутмын хэрэглээний үгсүүд багтана. IOS болон Аndroid үйлдлийн системтэй бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах боломжтойгоороо онцлог.

#“Kindle”

No description available.

Халаасандаа бүхэл бүтэн номын сан хийгээд явж байна гээд боддоо. Тус аппликешнд уран зохиолын, танин мэдэхүйн, философийн гэх мэт маш олон төрлийн номууд цахим хэлбэрээр хадгалагдаж байдаг. Та тэдгээр номоос өөрт таалагдсаныг утсандаа татаж аваад унших боломжтой. Номын хорхойтнуудад маань лав таалагдана даа. Мөн л IOS болон Аndroid үйлдлийн системтэй бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах боломжтой.

М. Гэрэлдэлгэр

 

1 Сэтгэгдэл:

  1. 💙💙💙Баярлалаа

Сэтгэгдэл илгээх

Image 09
16

Apple-ийн танилцуулсан дөрвөн бүтээгдэхүүн | iPhone 13 гар утасны хүлээлтэд хүрээгүй үзүүлэлтүүд

iPhone 13 гар утасны загвар нь сүлжээний схемээ сайжруулж камерны хувьд cinematic mode нэмэгдсэн бөгөөд ухаалгаар дүрс шилжүүлэгчтэй болсон. Мөн дэлгэцний хувьд xdr дүрслэлээ сайжруулсан. Гэсэн хэдий ч зарим зүйлс хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй байна. Үүнд:

Цааш үзэх