image

Т.Тулга Энэтхэгийн тамирчинг цэвэр ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртжээ

Норвегийн нийслэл Осло хотод зохион байгуулагдаж буй ‘’Осло 2021’’ чөлөөт бөхийн дэлхийн аваргад манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан оролцохоор явсан билээ. Тэгвэл манай улсаас 65 килограммын жинд барилдахаар зорьсон Төмөр-Очирын Тулга тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын тамирчин Загир Шахиевт 4:4 гэсэн онооны байдлаар тун харамсалтай ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохит Рохиттой хүч үзэж цагийн төгсгөл дээр дөрвөн оноогоор мушгиж, тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарж холжоо авсан. Ингэснээр тэр дэлхийн медальтан болж шагналын давцанд эх орноо төлөөлөн зогслоо. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх