image

Залууст бэлгийн сулрал тохиолддог уу | Бэлгийн сулрал үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс

Эрчүүдийн амьдралд нэгэн том асуудал үүсгэдэг нөлөөлөл бол бэлгийн сулрал юм. Судалгаагаар 40-өөд насны эрчүүдийн 5 хувь, харин 65 настай эрчүүдийн 15-25 хувь нь бэлгийн сулралтай байдаг аж. Нас ахих тусам бэлгийн сулралтай болох магадлал нэмэгддэг ч залуу эрчүүдэд ч мөн ажиглагддаг. Үүнд 40-өөс доош насны эрчүүдийн 26 орчим хувь нь бэлгийн сулралтай байгааг тогтоосон.

Бэлгийн сулрал үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс:

- Нас

- Чихрийн шижин

- Илүүдэл жин

- Сэтгэл гутрал

- Бусад хүчин зүйлс /хорт зуршил, цусны даралт өндөр байх, зарим эм, тариа, нойргүйдэл, бусад эмгэгүүд/

Бэлгийн сулралаас урьдчилан сэргийлэх боломж бага тул биеийн ерөнхий эрүүл мэндэд зохих ёсны анхаарал хандуулахад эрт тулгарах магадлалыг бууруулах боломжтой юм. Үүнд:

- Стресс бууруулах

- Чихрийн шижин болон бусад эрүүл мэндийн асуудлыг эмчийн хяналтад шийдвэрлэх

- Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах

- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

- Тамхи, хориотой бодисын хэрэглээнээс зайлсхийх

Сэтгэл зүйн шалтгаант бэлгийн сулралыг мэргэжилтэнтэй ярилцаж шаардагдах эмчилгээг хийлгүүлэх боломжтой.

Бэлгийн сулралаас сэргийлж дадал болгох нь:

Алхах: Харвардын хийсэн судалгаанд өдөрт ердөө 30 минут алхах нь бэлгийн сулралын эрсдэлийг 40 хувиар бууруулдаг гэж үзсэн байна. Мөн таргалалттай дунд насны эрчүүд дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр бэлгийн чадавх сэргэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэжээ.

Зөв хоолло: Массачусетсийн эрчүүдийн хөгшрөлтийн талаарх судалгааны үр дүнд жимс, ногоо, үр тариа, загас, болон цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь бэлгийн сулралын магадлалыг бууруулдаг гэж үзжээ.

Зүрх, судасны тогтолцоонд анхаарал хандуулах: Цусны даралт ихсэх, холестрин, триглицерид ихсэх зэрэг нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсгэх эрсдэлийг дагуулдаг. Үүний үр дагаварт бэлэг эрхтний үйл ажиллагаанд мөн доголдол үүсдэг байна.

Биеийн хэмжээ чухал: 106 см болон 82 см бүсэлхийн тойрогтой эрчүүдийг харьцуулахад том бүсэлхийн тойрогтой нь бэлгийн сулралд өртөх магадлал 50 хувиар илүү байдаг. Жингээ хэвийн хэмжээнд барих нь бэлгийн сулралын эсрэг авч буй чухал арга хэмжээний нэг юм. Илүүдэл өөх тос нь хэд хэдэн дааврын үйл ажиллагаанд саад учруулдаг бөгөөд энэ нь мөн асуудлын нэг хэсэг болох эрсдэл дагуулдаг.

Булчингаа хөдөлгө: Гэхдээ энэ удаад таны цээжний булчингийн тухай биш юм. Их Британид хийгдсэн нэгэн судалгаагаар өдөрт гурваас доошгүй удаа кегелийн дасгал (тухайн орчны булчингуудыг ажиллуулах) хийх нь бэлэг эрхтний эрүүл мэнд, бэлгийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх