image

IPHONE утсаа илүү ухаалгаар ашигладаг болоход тань туслах ТАВАН АРГА

Бидний хэрэглэж буй утас төсөөлснөөс ч илүүг хийж чаддаг. Тэгвэл бид энэ удаа Iphone утсан дээрх энгийн хэрнээ хэрэгтэй аргуудаас хуваалцъя.

1. Утасны цэнэг хэмнэх арга

Юун түрүүнд та утасныхаа баттерей буюу цэнэг хураагч ямархуу хэмжээнд байгааг шалгаарай. Ингэхдээ settings->battery->battery health гэж ороод харна. Хэрэв 80%-иас бага байвал зайлшгүй батеррейгээ солих шаардлагатай. Харин 80-85% байвал солихыг зөвлөдөг байна.

Цэнэгээ хэмнэж нэгээс хоёр цаг илүү ашиглах алхмыг одоо танд хуваалцъя

(Shortcuts->Automation->Create Personal Automation->Battery level->Falls Below 50%)

Low power mode нь 20%-тай үед автоматаар асдаг бол энэхүү аргыг ашигласнаар 50% болох үед уг тохиргоо идэвхэжнэ гэсэн үг.

2. Youtube дээр бичлэг тоглуулахдаа давхар өөр аппликейшн ашиглах

Энгийн хэрнээ хэрэгтэй энэхүү аргыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Юүтүб дээр дуу сонсонгоо инстаграм, фэйсбүүк орох ч юм уу эсвэл утсаа түгжих хэрэг ч гардаг. Харин үүнийг хэрхэн хийх вэ.

Safari буюу интернетээрээ юүтүб гэж хайж ороод зүүн дээд булан дээр байрлах “Аа” дээр дарангуут гарч ирсэн сонголтуудаас Request Desktop Website-г сонгоно. Үүний дараа түгжингүүт бичлэг зогсох ба control хэсгээсээ тоглуулах дээрээ дарна. Ингээд л та өөр аппликейшн нээж, утсаа түгжингээ бичлэгээ үргэлжлүүлэх боломжтой болно.

3. Датагаа хэрэгтэй зүйлдээ зарцуулах

Утсаа ашиглах үед хэтэрхий хурдан дата үрэгдээд байгаа мэт санагдаж байвал та дараах аргыг хэрэглээд үзээрэй. Settings->Cellular data гэж ороод доошоо гүйлгэхээр дата асаах үед автоматаар таны дата зарцуулах аппликейшнүүд идэвхтэй харагдана. Харин та үүнээс зөвхөн ашигладаг аппликейшнүүдээ л идэвхжүүлэхэд хангалттай бөгөөд бусдыг нь off буюу идэвхгүй горимд шилжүүлнэ. Ингэснээр илүү дата зарцуулалт багасдаг.

4. Бичлэг болон камерын чанар

Бид ихэвчлэн утсаа авсан үед ямар байсан тэр хэвээр нь ашигладаг. Тэгвэл та илүү чанартай бичлэг болон зураг авахад хэрэг болох дараах аргыг туршаад үзээрэй.

Ингэхдээ settings->Camera лүү ороод Format болон record slo mo, record video хэсгүүдийн аль өндөр чанартайг нь сонгоно. Хэр их өндөр чанартайг нь сонгоно төдий чинээ чанар, нягтаршил нь сайжирна.

5. Текст засах

Бид ямар нэгэн текст бичиж байгаад алдаа гаргах, түүнийгээ засах тохиолдол гардаг. Харин та тухайн алдсан үгээ бүгдийг нь устгаад дахиж бичсээр байгаа юм биш биз? Тэгвэл зай авах буюу space дээр удаан дарангуут сумаа дурын газраа аваачаад засах боломжтой юм. Энэ нь танд хэд хэдэн үйлдлийг илүү хялбар, хурдан хийхэд тусална.

М. Үйлсдэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
16

Apple-ийн танилцуулсан дөрвөн бүтээгдэхүүн | iPhone 13 гар утасны хүлээлтэд хүрээгүй үзүүлэлтүүд

iPhone 13 гар утасны загвар нь сүлжээний схемээ сайжруулж камерны хувьд cinematic mode нэмэгдсэн бөгөөд ухаалгаар дүрс шилжүүлэгчтэй болсон. Мөн дэлгэцний хувьд xdr дүрслэлээ сайжруулсан. Гэсэн хэдий ч зарим зүйлс хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй байна. Үүнд:

Цааш үзэх