image

Тав тухандаа зориулан сонсох ЖАЗЗ ХӨГЖМИЙН СОНГОДОГ таван ая

Жазз хөгжим нь 1910-аад он XX зууны эхээр Нью-Орлеансийн хар арьстнуудаас гаралтай. Энэхүү хөгжмийн урсгал нь 1912 оны үеэс эхлэн жааз хэмээн нэрлэгдсэн. Жааз хөгжим нь их олон хөгжмийн урсгал төрөл жанартай холбоотой бөгөөд жаазын анхны төв Нью-Орлеанст өнгөрөгч зууны эхэн үед түгж байсан Кубоб, Бразилийн Босса нова, Пуэрто Рикогийн хиборра зэрэг урсгалтай салшгүй холбоотой. Энэхүү хөгжмийн дуугаралт найруулга нь ямар нэг тогтсон хэв маяг хэмжээ хэмнэлд баригдахгүй бөгөөд хурдан хэмнэлээс удаан, удаанаас хурданд шилждэг бөгөөд тоглогдож байгаа хөгжмийн элемент бүр өөр өөрийн гоцлол хөгжмийнхөө өнгө төрхийг харуулдаг.

Жааз хөгжим нь анх үүсээд сонгодог хөгжмийн зохиолч болон шүүмжлэгчдээс эрс буруушаагдаж байж боломгүй өнгө, аялгуу, сондгой хэмнэл хэмээн шүүмжлэгдэж байсан ч одоо бол дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон амжилтыг олж чадсан. Мөн жааз хөгжим нь хөгжлийн явцдаа хувьсан өөрчлөгдөж явсаар одоогоор Avent-grade Jazz8 Bepop, Big Jazz, Cool Jazz, Swing Jazz, Smooth..... гэх мэт 28 төрөл жанартай. Одоогийн Rock and Roll, R&B гэх мэт олон хөгжмийн урсгалууд нь жааз хөгжмөөс үүссэн гэж хэлэхэд болно. Одоог хүртэл жааз хөгжим нь орчин үеийн электро болон хипхоп, поп гэх мэт бидний өдөр тутам сонсдог урсгалууд хөгжихөд түлхэц өгсөөр байгаа юм.

Сонор сэргээж, сэтгэлд хүрэх Dexter Gordon-ы жазз хөгжмүүд

Dexter Gordon Quartet ~ The Shadow Of Your Smile

Dexter Gordon  Catalonian Nights

Dexter Gordon Tanya

Dexter Gordon  You've Changed (Switzerland, 1963) 

Dexter Gordon  I'm a fool to want you

 
 
 

 

 

 

 
 
 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх