image

Хязгааргүйд хүрсэн жижиг дээвэр доорх бидний ХАЙР

Хайр хаана байгаа нь чухал биш. Хаанаас хэрхэн эхлэх нь чухал. Тансаг орд харшид нэгэндээ сэтгэлгүй хаан, хатан байснаас жижиг дээвэр дор аз жаргал халгисан хосууд байх нь сайхан.

Урт юм шиг хэрнээ богинохон үргэлжлэх хүний хорвоод хэн ч эд агуурсаа тээгээд тэнгэрт халихгүй. Харин дуурсах нэр, дүүрэн хайраар жигүүрлээд нисвэл амьд явсны утга учир тэр биз ээ.

Бүгд тэгээс эхлэх албагүй ч хайрын эцсийн цэг эхэлсэн шигээ жаргал дүүрэн байх ёстой. Үгүй бол амьдарсанд тооцохгүй байж болох ч шиг... Цаг хугацаа бүр үн цэнтэй. Хайранд мэдрэмж, сэтгэл хөдлөл хангалттай биш. Ухаалаг хандах хэрэгтэй. 

ЧИ ХААНА, ХЭНТЭЙ АЗ ЖАРГАЛ ДҮҮРЭН ЦАГ ХУГАЦААГ ӨНГӨРӨӨЖ БАЙНА ВЭ?

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээв.

Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хэчнээн их өртэйгөө мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог” гэжээ.

 

1 Сэтгэгдэл:

  1. I enjoy you because of every one of your effort on this web page. My aunt enjoys setting aside time for investigation and it is easy to understand why. We all learn all relating to the lively method you offer advantageous thoughts via the blog and as well foster participation from other individuals on this content and our daughter is without a doubt starting to learn a whole lot. Have fun with the rest of the year. You're conducting a terrific job. <a href=https://www.blogexpander.com/>blog</a> I always use <a href=https://1llo.short.gy/NRprzp>url shortener</a> It is very helpful.

Сэтгэгдэл илгээх