image

Эрүүлээр турахад тань туслах "ТАВАН АППЛИКЭЙШН"

Эрүүлээр турж, галбиржина гэдэг бол гайхамшигтай ид шидтэй эм тариа, цай, кофены үр дүнгийн аль нь ч биш. Амархан байх тусам цаад үр дагавар нь муу байдгийг хүн бүр надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хурдан хугацаанд үр дүнтэй тураана гэсэн реклам, сурталчилгаа ихэнх тохиолдолд худлаа байх нь олонтаа. Ядаж л зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулах хэрэгтэй.

Сайхан бие галбиртай хүмүүс маш их цаг, хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулж байж өөрийн хүссэн дүр төрхөө бүтээсэн байдаг. Хүссэнээ идээд, зүгээр хэвтэж,  тураах кофе ууж байгаад төгс биетэй болсон хэн нэгнийг та мэдэх үү. Тиймээс турахад тань туслах таван аппликэйшн санал болгоё.

Tibi- халаасны хоол зүйч

Жингээ зохицуулах, чийрэгжих, эрүүлжих,өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний эмчилгээний үед зөв хооллох, биедээ тохирсон хэмжээгээр тэнцвэртэй шим тэжээллэг дэглэм барих, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, зуршлаа өөрчлөхийг хүссэн хүн бүрт зориулсан аппликейшн юм. Мөн эмч эмнэлзүйн эмчилгээний хоол зүйч нарын баг хүний хувийн мэдээлэл дээр тооцоолол хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвхөн тухайн хүнд тохирсон зохистой хооллолтын системийг гаргаж өгдөг юм.

No description available.

 

No description available.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Bonaqua

Энэхүү аппликейшн нь таны өдөрт уух усны хэмжээг зааж өгдөг бөгөөд өдөр болгон танд шинэ зөвлөгөө зөвлөмжийг хүргэдгээрээ онцлог юм. Нэмэлтээр дотор Running challenge байдаг бөгөөд энэхүү чэллэнжд нэгдсэнээр олон шагналын эзэн болох боломжтой юм. Мөн таныг үргэлж усаа уухыг сануулдаг ухаалаг аппликейшн юм.

No description available.No description available.

Lose Weight in 30 days

Тус аппликейшн нь 30 өдрийн дасгалуудыг байрлуулсан байдаг бөгөөд та аль хэсгээрээ галбиржин турмаар байна тэр хэсгээ сонгосны дараагаар танд тохируулсан дасгалыг гаргаж ирэх юм. Датагүй үед animation хэлбэрээр дасгалаа хараад дататай үедээ video хэлбэрээр дасгалаа харж болох юм.

No description available.

No description available.

 

 

Workouts for men

Хүссэн жин, хүссэн биедээ очмоор байгаа хүсэлтэй эрэгтэй хүн бүхэнд тохирох аппликейшн нь энэ юм. Та өөрийн хөгжүүлмээр байгаа хэсгээ утсан дээр тохируулснаар танд тохирсон дасгалыг харуулах юм. Та цаг алдалгүй дагаж хийн өөрчлөлтийг мэдрээрэй.

Onefit

Энэхүү аппликейшн нь шинэ зууны фитнесийн гишүүнчлэл юм. Маш олон төрлийн фитнесс, спортын үйлчилгээнүүдээс байршил, хуваарь, үнэлгээгээр шүүж, хайлт хийн өөрийн сонирхсон, дуртай, эсхүл туршиж үзмээр санагдсан үйлчилгээг сонгож тухайн өдөртөө эсхүл ирэх долоо хоногийн хугацаагаар төлөвлөж захиалах боломжтой.

No description available.No description available.

М.Гэрэлдэлгэр

1 Сэтгэгдэл:

  1. Bayarlaa mongol fitnessiin app bdag boluu

Сэтгэгдэл илгээх

Image 09
16

Apple-ийн танилцуулсан дөрвөн бүтээгдэхүүн | iPhone 13 гар утасны хүлээлтэд хүрээгүй үзүүлэлтүүд

iPhone 13 гар утасны загвар нь сүлжээний схемээ сайжруулж камерны хувьд cinematic mode нэмэгдсэн бөгөөд ухаалгаар дүрс шилжүүлэгчтэй болсон. Мөн дэлгэцний хувьд xdr дүрслэлээ сайжруулсан. Гэсэн хэдий ч зарим зүйлс хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй байна. Үүнд:

Цааш үзэх