image

Ганцаараа байхдаа өөртөө ингэж цаг гаргаарай | БОЛОМЖ ГЭЖ ХАР

Ганцаараа байх нь ганцаардаж байна гэсэн үг биш. Харин ч өөрийгөө чагнаж, хөгжүүлэх боломж. Нэг л мэдэхэд ганцаараа яахаа мэдэхгүй утсаа оролдоод сууж байдаг уу. Тийм бол өөрийгөө хүчлээд идэвх гарга. Зүгээр л урсаж өнгөрөөхөд дэндүү хайран. Бидний амьдрах хугацаа хязгаартай. Өөрийгөө анзаарч, үйлдэл гаргаарай.

1. Хоббигоо хөгжүүлэх

Ганцаараа байх цаг хугацаа бол таны хувьд өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх төгс боломж юм. Хэрэв таны зургийн бийр будагтайгаа хатаж, гитар чинь буланд тоосонд даруулж удсан бол одоо л өөрийн дуртай бүтээлч хэрэгслээ аваад ажилдаа ороорой. Ганцаараа байх хугцацаандаа ур чадвараа дээшлүүлж, илүү сайжрах боломжийг өөртөө олгоорой.

2. Хүссэн  зүйлээ хийх

Та ганцаараа байх үедээ өөр хэн нэгний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Тиймээс та дуртай дуугаа сонсож, хүссэн зүйлээ идэж, бүжиглэж, дасгал хөдөлгөөн хийж, дуртай цувралаа үзэж бүгдийг өөрийн хүслээр хүссэн үедээ хийх боломжтой. Зөвхөн танд таалагддаг зүйлийг хийх нь үнэхээр сайхан мэдрэмж юм.

3. Түр хугацаанд ч болов бусдаас холбоогоо тасла

Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ холбоотой байх нь мэдээж сайхан байдаг, гэхдээ байнгын харилцаа холбоо нь ганцаараа аз жаргалтай байж сурах цагийн зорилгыг үгүй​хийнэ. Боломжтой бол утас эсвэл бусад төхөөрөмжөө бүрмөсөн унтраа. Ганцаараа байх дадлага хийж, таашаал авахын тулд та өөрийн дотоод яриа, бодлоороо ганцаараа байх боломжийг өөртөө олгох ёстой. Мэдээж үргэлж ганцаараа байх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг санах хэрэгтэй.

4. Эерэг байх

Таны бодол таны бодит байдлыг бий болгодог. Хэрэв таны тархины орон зай ганцаараа байх үед сөрөг эсвэл сэтгэлийн түгшүүрээр дүүрэн байвал энэ нь таны хувьд эерэг туршлага биш болно. Тиймээс хааяа ч болов ганцаараа байх нь таны хувьд эерэг зүйл гэдгийг өөртөө хэлэх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэх нь илүү хялбар болно.

5. Тайван байх

Ганцаараа цагийг өнгөрөөх нь өдөр тутмын амьдралын нийгэмд өрнөж буй стрессээс түр ч болов ангижрах үүрэг гүйцэтгэдэг.  Та өөрийгөө тайвшруулах арга туршлагагыг өөртөө бий болгосноор цаашдын амьдралд тань бүр ч нааштай нөлөөлөх болно.

Дадлагажигч оюутан: Т.Армангүль

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх