image

Б.Ринчен: Хятадууд их ухаантай хүмүүс ээ, тэд хэзээ ч... | ШАГ МАД

Бямбын Ринчен гуай нэг удаа

Бямбын Ринчен абугай БНХАУ-д зочилон явж байхдаа нэг удаа Түмэн газрын Урт Цагаан хэрэм үзжээ.

Цагаан хэрмийг яагаад барьсан бэ

Гадаад, дотоодын олон аянчин, жуулчид дэлхийн түүх болсон цагаан хэрмээр хэрэн хэсүүчлэн байж. Гэтэл Ринчен гуай тэр олон хүмүүсийн нүдэн дээр, гэнэт л цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж :

* * *

-Та яаж байна аа? гэсэнд

-" Энэ хэрэмнээс урагших нь Эртний түүхт Хятадын нутаг Эгц өндөр хэрэмнээс хойших нь Эзэн Чингисийн удмын Монгол нутаг Хүн /Хүннү/ гүрний довтолгооноос сэргийлж хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм

 Нутагтаа ирсэн хүн чинь Нуруугаараа хэвтэж болно биз дээ" хэмээгээд, хэвтэхэд нь зарим хүмүүс энэ газар эртнээсээ хятад угсааныхан амьдарч байсан энэ тэр гэж л дээ. Тэгэхэд нь их багш - Хятадууд ухаантай хүмүүс ээ. Тэд хэзээ ч гэрийнхээ дундуур хашаа хатгахгүй гэж амыг нь тагласан гэдэг. Эрдэм мөрийн номын их багштаны ухаан уужуу, бодлын цараа аргагүй гүн гэдгийг илтгэх нэгэн жишээ л энэ буй. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
01

Аягаа өвөртөлж явдаг монгол ухааны цараа | АЯГАНЫ СОЁЛ

Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл гангараа нь ч болдог байсан. Эртнээс уламжлалт эл соёл өнөө цагт сэргэж хүмүүс бие биедээ бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан сав мөнгөн аяга бэлэглэх болжээ.

Цааш үзэх