image

Олны өмнө илтгэл тавихдаа сандардаг бол танд туслах ЗУРГААН ҮЙЛДЭЛ

Хэрэв та тайзан дээр гараад, эсвэл олон хүний өмнө илтгэл тавихдаа айж, сандарч байгаа бол дараах зөвлөмжийг дагаад үзээрэй. Түгших, эмээх мэдрэмж хүн бүрд л байдаг. Үүнийг даван туулахад хангалттай. Алхам алхмаар хичээсээр байвал та мянган хүний өмнө ч гайхалтай илтгэл тавьж сурах боломжтой. Заавал хүссэндээ хүрнэ ээ, хичээгээрэй. 

1. Биеэ бэлдэх: Хамгийн чухал нь амьсгалах, бясалгаж байгаа мэт гүн амьсгаа авах. Та тайзан дээр гарахаас өмнө энэ дасгалгыг хийж болно. Сандрал улам ихсэж байвал гурван удаа давт. Хамгийн гол нь би сандарч байна гэж бодож болохгүй. Өөрийгөө хөлнөөс толгой хүртэл анзаарч болж буй үйл явдлыг бодитоор хараарай.

2. Ус уух: Сандрахаар хүний цусан дахь адерналин ихэсдэг бөгөөд таны биедэх усыг сордог бөгөөд ярихад хэцүү. Иймд ус хангалттай уух хэрэгтэй. Яриа эхлэхээс таван минутын өмнө усны гуравны нэгийг уух. Ингэснээр ярихад ам хуурайшихгүй, төвөггүй байдаг. Мөн сандралаа дарах энгийн алхам болох тул ус ууж хэвшээрэй.

3. Өлөн ходоодтой байж болохгүй: Өлөн ходоод хүнийг улам сандралд хүргэнэ. Илтгэл эхлэхээс нэг цаг орчмын өмнө заавал эрүүл хоол идээрэй. Хүн өлссөн үедээ тухгүй бас тамир тэнхээ сул байдаг шүү дээ. Тийм болохоор чухал өдрийн төлөвлөгөөндөө амттай хоол идэх цаг заавал багтаагаара.

4. Сандарч байгаа байдлаа ойлгуулж хэлэх: Сандарч байгаа илтгэгчийг үзэгчид хараад л мэддэг. Энэ тийм ч муу зүйл биш. Илтгэл эхлэхдээ “Өө уучлаарай, би тийм ч их илтгэл тавиад байдаггүй. Та бүхэн ойлгож байгаа байх. Би энэ боломжийг алдахыг хүсэхгүй байна гэж хэлж болно. Энэ үйлдлийн дараа  үзэгчид харин ч таныг ойлгож дэмжинэ.

5. Үзэгч дундаас найзаа олох: Үзэгч дунд таныг ойлгох гэж хичээнгүйлэн сууж байгаа хүн бий. Түүнийг олж хар. Анхаарлаа тухайн үзэгч рүү зориулж тавиарай. Сонгосон хүмүүс чинь урам өгч буй харц нь таныг тайван болгоход тусална.

6. Илтгэлдээ анхаарлаа хандуул: Үзэгчид гэхээс илүү өөрийн тавьж буй илтгэл хамгийн чухал байдаг. Моникагийн тэмдэглэл дээр “Илтгэл чухал” гэж бичдэг бол гайхалтай санаа. Хэрэв та ярих гэж байгаа агуулгаа 100 хувь мэдэж байгаа бол өөртөө итгэлтэй байж чадна. Тийм болохоор бэлтгэл бас дахин бэлтгэл. Илтгэлийн чинь төгс байдал таны сандрал айдсыг үгүй хийнэ.

Сандарна гэдэг тийм ч муу зүйл биш. Үүнийг даван туулж байж үр дүнд хүрдэг. 

Дадлагажигч оюутан: С.Цэвэлмаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх