image

Г.Даваажав: Энэ гурвыг хэрэгжүүлбэл та сайн цаг төлөвлөгч болж чадна

Хувь хүний хөгжлийн институтийн сургагч багш Г.Даваажавтай ярилцлаа.

-  Таны бодлоор “Z” үеийнхэн гэж хэн бэ. Энэ үеийнхний онцлогийг яривал?

- 1995-2004 онд төрсөн хүмүүсийг ерөнхийд нь “Z” үеийнхэн буюу шинэ үеийнхэн гэж нэрлээд байгаа юм. Энэ үеийнхний онцлог нь бусад X, Y үеийнхээс техник, технологийн хувьд ялгаатай. Интернет орчин буюу Facebook, Instagram, twiter, snapchat  гэх мэт шинэ дэвшилтэд технологиудтай харьцаж түүгээрээ дамжуулж дэлхийн аль ч улс оронд болж буй мэдээллийг хүртэж чадаж байгаагаараа онцлогтой.

- Та хувь хүний хөгжлийн институтэд ажилладаг шүү дээ. Тэгвэл хувь хүний хөгжил гэж яг юу юм бэ?

- Хүмүүс олон янзаар үүнийг тодорхойлно л доо. Миний хувьд бол өөрт тулгарсан асуудлыг тухайн хүн хэрхэн яаж шийдэж, шийдвэрлэж байна вэ гэдгээр нь хувь хүний хөгжлийг тодорхойлдог.  Нэг өгүүлбэрээр  хэлбэл өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх чадвар гэж хэлнэ. Жишээлбэл, эрүүл мэнд, мөнгө санхүү, харилцаанд гарч байгаа асуудлаа эерэг, зөв, хамгийн боломжтой гэсэн хувилбараараа шийдээд ард нь гарч чадаж байвал энэ нь өөрөө чиний хувь хүний хөгжлийг харуулж байгаа юм. Харин эсрэгээрээ би чадахгүй юм байна, энэ ямар хэцүү юм бэ гээд бууж өгөөд хаявал энэ нь чамайг хувь хүн талаасаа хөгжөөгүй байгааг харуулна гэсэн үг.

- Эерэг байх ёстой гээд л сүүлийн үед яриад байгаа. Би эерэг юм чинь хувь хүний хөгжилтэй юм байна гээд ойлгоод байдаг. Эерэг байх гэж яг юуг хэлдэг юм бэ?

- Эерэг байна гэж яг юу гэсэн үг вэ гэхээр тухайн үеийн сөрөг мэдрэмжийг даван туулах мэдрэмж. Жишээлбэл, чамд хэцүү асуудал тулгараад, чи түүнийг даван тууллаа. Чи түүний дараа нэг аз жаргалыг мэдрэх гээд байна шд ээ. Тэр бол чиний эерэг мэдрэмж. Зовлон бол чиний сөрөг мэдрэмж. Чи тэр эерэг мэдрэмжид хүрэхийн тулд заавал сөрөг мэдрэмжийг даван туулах ёстой. Тэгэхээр энэ хоёр бол салшгүй харилцан, холбоо хамааралтай зүйл. Тиймээс хүн мөнхийн аз жаргалтай, эерэг байна гэж байхгүй.

- Хувь хүний хөгжилтэй хүн асуудлаа шийдвэрлэж чаддаг байх ёстой юм байна шүү дээ. Тэгвэл “Z” үеийнхэн хувь хүний хөгжилтэй болохын тулд өөр ямар чанарыг сурах хэрэгтэй вэ?

- Өмнөх үеийнхний харилцаа одоог бодвол амьд байлаа. Уулзаж бие биетэйгээ ярилцдаг эсвэл  захиагаар харилцдаг байсан. Одоо харин  “Z”  үеийнхэн ихэвчлэн цахим орчинд, утасны цаанаас найзалж, нөхөрлөдөг мөн ажлаа амжуулдаг ялгаа гарсан. Харилцаа байгаа цагт хүн төрөлхтөн оршин тогтнох үндэс болно. Тийм болохоор хувь хүний хөгжил дотроо  “Z” үеийнхэн юуг анхаарах ёстой вэ гэвэл амьд харилцааг эрхэмлэх ёстой гэж бодож байгаа. Жишээ нь, танхимаар суралцвал илүү үр дүнтэй байх гээд байна. Багаар хамтарч ажиллаад явбал илүү хөгжих, бие биенийгээ хүндлэх, мэндлэх чадварт суралцах гээд байгаа юм.

- Тэгвэл та  ямар хүнийг хараад энэ хүн хувь хүний хөгжилтэй хүн байна даа гэж  бодох вэ?

- Ер нь бол хамгийн түрүүнд мэндлэхээс нь эхлээд мэдэгдэнэ л дээ. Таараад Сайн байна уу гээд хэлдэг. Санаандгүй мөр шүргэх ч юм уу, хөл дээр гишгэдэг ч юм уу тийм тохиолдолд уучлалт гуйдаг байвал хувь хүний хөгжилтэй байгаагийн эхний шинж нь харагдана. Энгийн харилцааны тал дээр л дүгнэлт хийнэ гэсэн үг.

- Та өөрийгөө  Би өөрийнхөө ийм чадварыг илүү хөгжүүлсэн, амьдралдаа мөрдлөг болгодог гэсэн зүйл байгаа юу?

- Би өөрөө хувь хүний хөгжлийн институт сургалтын байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай  байгууллагаас эрхлэн гаргадаг Амжилтын хөтөч төлөвлөгөөний дэвтэр байдаг. Хувь хүний хөгжил гэдгийг бүрэн утгаар нь ойлгоход мөн өөрийгөө өмнөх төвшнөөс илүү ахиулахад хамгийн их тусалсан зүйл бол миний төлөвлөгөөний дэвтэр. Энэ дэвтрийг би анх ажилласан жилээс эхлээд хөтөлж байгаа. Тэгэхээр миний хувь хүний хөгжлөөс хамгийн сайн гэж хэлж чадах чанар бол цаг төлөвлөлт.

- Та цаг төлөвлөлт гэж хэллээ. Тэгвэл цаг төлөвлөлтийг хэрхэн хийвэл оновчтой вэ. Арга зүй талаас нь хэлбэл?

- Цаг төлөвлөлт гэхээр хүмүүс хоцрохгүй байх, тийм цагт тийм зүйл хийнэ гэдэг ч юм уу ерөнхий ойлголт байдаг. Гэхдээ төлөвлөлт гэдэг нь амьдралаа төлөвлөх. Би ирээдүйд хаана хүрэх вэ. Арван жилийн дараа 30 жилийн дараа би хэн байх вэ гэдгээ төлөвлөхийг хэлж байгаа юм. Цаг төлөвлөх арга зүй гэхээр гурван зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт чи алсын хараагаа тодорхойл. Чи хаана хүрэх вэ, чи хэн болох вэ, чи юу хийж бүтээх вэ. Хоёрдугаарт үргэлж өөртөө зорилго тавь. Энэ долоо хоногт юу хийх, энэ сард юу хийх, энэ жилд юу хийх гэдгээ шийд. Гуравдугаарт өөртөө тавьсан зорилгоо дүгнэ. Энэ гурвыг хэрэгжүүлбэл та сайн цаг төлөвлөгч болж чадна.

- Та манай уншигчдад хандаад зөвлөгөө хэлээч?

- Би өөрөө бас залуу хүн буюу “Z” үеийнхний л нэг шүү дээ. Мундаг зөвлөгөө хэлж чадахгүй ч цахим орчинд хэтэрхий их цаг хугацаагаа битгий үрээрэй. Сурч, хөгжих цагийг өөртөө их гаргаарай. Хувийн зохион байгуулалттай байгаарай л гэж хэлмээр байна.

Дадлагажигч оюутан: М.Гэрэлдэлгэр 

4 Сэтгэгдэл:

  1. Thank you for every one of your hard work on this web site. Kim takes pleasure in engaging in investigation and it's really obvious why. We all notice all of the powerful mode you convey efficient guidelines by means of this web blog and as well as inspire participation from other ones on the issue plus my girl has always been studying a great deal. Take pleasure in the remaining portion of the new year. You are carrying out a stunning job. <a href=https://www.blogexpander.com/>blog</a> I always use <a href=https://1llo.short.gy/1Ej8kP>url shortener</a> It is very helpful.

  2. Амжилт хүсье 👏👏😊

  3. Cool анай

  4. Vneheer mundag Yuma Setgegdel mash shn bna

Сэтгэгдэл илгээх