image

Рэппэр Desant дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж байжээ | Түүний тухай фактууд

Би багаасаа хөгжим сонсож, дуулах сонирхолтой хүүхэд байлаа. Чөлөөт цагаараа ганцаараа байхдаа телевизээр гарч байгаа дууг дагаж дуулна. Арван жилд байхаас л рэппэр Desant-ийн дууг сонсож кайфавдаг, ганцаардсан үедээ сонсохоор сэтгэл санаа дээрддэг. Тэр тусмаа түүний “Маргааш” дуунд хачин их дуртай. Түүний хоолойны өнгө, хөгжмийн ая нь бусдаас илүү содон санагддаг. Одоог хүртэл дуунууд нь таалагдаж шинэхэн уран бүтээл гаргахыг нь хүлээдэг. Түүний хөгжимд хайртай болсон ба хэрхэн бие даан амжилтад хүрсэн тухай мэдээллийг та бүхэнд хүргэе.

- Түүний жинхэнэ нэрийг Г.Батболд гэдэг.

- Рэппэр Desant Завхан аймгийн Яруу суманд төржээ.

- Улаанбаатар хотын 16 дугаар дунд сургуулийг төгссөн.

- Рэппэр Desant дөрөвдүгээр ангиасаа эхлэн дуу хөгжимд дурлаж байжээ. 

- Тэр уран зохиол болон намтар, бодит түүх унших дуртай.

- Түүний никнэйм буюу тайзны нэр нь “BallerGang

- Click Click Boom хамтлагийн гишүүн

- Тэрээр уран бүтээлийн болон амьдралын явцад учирсан олон дүүтэй. Тиймээс тэр сайн ах байхыг хичээдэг гэж нэгэн ярилцлагадаа онцолсон.

- 2005 он буюу арван жилээ төгсөхдөө анхны уран бүтээлээ хийж олон нийтэд цацаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч дууных нь нэр тодорхойгүй байдаг.

- Өөрийн уран бүтээлээ гаргахын зэрэгцээ уран бүтээлчдыг дэмжин 2017 онд “Тоонот рекордс”-ийг сонирхол нэгт нөхдийн хамт байгуулжээ.

- Desant продюсер хүний хувьд  үлгэр дуурайлал авдаг хүн бол продюсер Dr.Dre.

- Түүний байнга машиндаа авч явдаг болон сонсдог CD бол 2PAC, Biggie NMA

- Анхны бие даасан YOUNG OG UNDERGROUND нэртэй тоглолтоо 2019 оны есдүгээр сарын зургаанд тоглож байсан.

 

- Монголд анх удаа хип хоп сонирхдог залуусын дунд “BackYard уралдааныг  зохион байгуулсан. Тус тэмцээнд реппер Thunder түрүүлснийг бид мэднэ.

Рэппэр Desant-ийн хамгийн их үзэлттэй таван дуу

1. Broda

2. In this game

3. Jimbirghini

4. Margaash

5. Salhilay

Түүний сүүлийн үед хийж байгаа “No Joke” цуврал анимейшны эхний хэсэг есдүгээр сарын 4-ний өдөр үзэгчдийн хүртээл болсон билээ.

Дадлагажигч оюутан С.Цэвэлмаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх