image

Өвөлдөө бэлдье | House party + Дулаан хувцас, ТӨЛӨВЛӨГӨӨ

Нэг л мэдэхэд өвлийн улирал хаяанд иржээ. Намар бол урлаг. Бусад нь зүгээр л улирал гэж уянгалах зуур өглөө оройдоо яасан ч сэрүүхэн юм. Орон нутагт амьдардаг малчин, тариаланчид өвс, хадлан, тэжээл, ногоо тариа гээд л бужигнаж байгаа биз. Амьтад хүртэл өвөлдөө бэлдэж дулаан үүр, идэш тэжээлээ бэлддэг шүү дээ. Тэгвэл суурин газар амьдарч байгаа залуус бид өвлөөс өмнө юу бэлдэж болох талаар дараах зөвлөмжийг хүргэе.

1. Энэ жил ямар куртка мода болох юм бээ ...

Мэдээж хүн болгон л өвөл болохоор өвлийн гутал, хувцсаа авдаг. Тэгвэл хүйт ороод, жавар сэнгэнэхээс өмнө дулаан гутал, куртикээ бэлдчихвэл бид өвлөө саадгүй давах эхний алхам болно. Мөн хүйтний улиралд хүмүүс хөлнөөсөө даарахгүй хэмээн дулаахан гуталтай явдаг ч ихэнх нь толгой нүцгэн явж харагддаг. Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хэсгийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд гуравны хоёр хэсгийг алддаг байна. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч, амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний улмаас тархины гадар сааталд орж, цус харвалт нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс цас орохыг хүлээлгүй дулаан гутал, хувцсаа бэлдээрэй.   

2. Хүйтэнд өвдмөөргүй байна.

Зуны улиралд бид аялж дуртай зүйлээ хийж өнгөрөөдөг. Хамгийн их адал явдал туулдаг үе гэсэн ч болно. Энэ жилийн хувьд цар тахал гарсантай холбоотой их л адармаатай өдрүүдийг тууллаа. Үүнээс бид нэг зүйл ойлгох ёстой нь бид өвдвөл эмнэлэгт бидэнд туслах нөөц, боломж тааруу байгаа. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт орж өөрийгөө тордоорой. Өвлийн хүйтэнд бие өвдөх тухгүй шүү дээ. Тиймээс өвлийн бэлтгэл болгож эмчид үзүүлээд, шаардлагатай витамин, амин дэм авч дархлаагаа дэмжээрэй.

3. Дахиад л амны хаалт!

Өвлийн улиралд агаарын бохирдол буюу утаа бидний гол асуудал болдог. Тиймээс наана нь өвөл зүүх шүүлтүүртэй маскаа бэлдээрэй. Одоо бидний хэрэглэдэг нэг удаагийн амны хаалт зүгээр л вирусээс хамгаалах үүрэгтэй. Гэтэл машины болон гэр хорооллын яндангийн утаа бидний нүдэнд харагдахгүйгээр уушгийг яаж хордуулдаг гэж санана. Энэ бол өвлийн бэлтгэлийн хамгийн чухал хэсэг нь.

4. Өвөлдөө зориулсан төлөвлөгөө гаргаагүй байгаа юм биш биз дээ ...

Мэдээж хүн болгон л өөрийн амьдралын хэв маягтаа зориулан төлөвлөгаа гаргадаг. Хэрэв гаргадаггүй бол гаргаж эхлээрэй. Та амьдарч байгаа цаг үеэсээ хоцорч байна гэсэн үг шүү. Тэр тусмаа 2021 он дуусах гэж байгаа  энэ цаг үед. Энэ жил юу хийнэ гэж төлөвлөж байсан бэ. Тавьсан зорилгынхоо хэдэн хувийг биелүүлэв. Одоо чамд цаг байна. Дахиад төлөвлөөд бич. Энэ өвөл юу хийж амжуулах вэ. Шинэ оноос өмнө чи хэн болохыг хүсэв. Дотроо бодсон зүйл үйлдэл бололгүй замхардаг. Тийм болохоор бич. Өдөр болгон харагдаж, байнга санаанд орж байхаар ил гаргаж наа.

5. Хаус партиндаа юу өмсөх вэ?

Цас орсон өдөр бид шалтгаангүй аз жаргалтай болдог. Малгайлан орсон цаснаар дуу сонсоод алхах ч солиотой шүү, тийм ээ. Алхахаар ширх ширх гэж дугараад л. Яагаад ч юм бидний амьдралын гэгээтэй бүхэн цастай холбоотой байдаг. Тэр өдөр  цас орсон байсан гэж ирээд л санадаг. Тэгвэл энэ өвөл чи ямар дурсамж бүтээмээр байна вэ. Өмнө нь дотны найзуудтайгаа хамт дүнзэн байшинд үдэшлэг хийж үзсэн үү. Тэнд ч тахиа шараад, энд гацуур мод чимэглээд, амттай бялуугаар ширээгээ чимээд, оргилуун дарс буудуулж байна гээд төсөөл дөө. Олон байх албагүй ээ. Насан туршдаа дурсан ярих халуун дурсамжийг энэ өвөл бүтээгээрэй.

Дадлагажигч оюутан: М.Гэрэлдэлгэр

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх