image

SEX EDUCATION | Нойтон зүүдний талаарх үнэн ба худал баримтууд

Унтаж байхдаа үрийн шингэн буюу эр бэлгийн эсийг ялгаруулах үйл ажиллагааг нойтон зүүд гэж нэрлэдэг. Эрэгтэй хүн ийм төрлийн зүүд зүүдлэх үед дотуур хувцас болон орны даавуу норсон байдаг тул нойтон зүүд гэж нэрлэсэн аж. Нойтон зүүд нь заавал "эротик" зүүд зүүдлэх үед тохиолдох албагүй бөгөөд хувцас болон ор дэрний даавууны үрэлт, унтаж буй байрлал зэргээс хамаардаг. Мөн нойтон зүүд зүүдлэх нь хүний бие махбодод тохиолддог ердийн нэг үзэгдэл учраас ичиж, санаа зовох хэрэггүй.

ХУДАЛ: Эрэгтэй хүн долоо хоногт нэг удаа нойтон зүүд зүүдлэдэг

ҮНЭН: Нойтон зүүдний давтамж тодорхой хугацаа заасан байдаггүй. Тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалж ялгаатай байдаг ба долоо хоногт нэг удаа нойтон зүүд зүүдлэдэг хүн байхад амьдралынхаа турш 1-2 удаа ч зүүдэлж болдог.

ХУДАЛ: Нойтон зүүд зүүдлэх нь эр бэлгийн эсийн чанарыг бууруулдаг

ҮНЭН: Нойтон зүүд зүүдэлснээр эр бэлгийн эсийн тоо буурч, чанар буурдаг гэж ярьцгаадаг. Гэвч энэ бол ердөө худал цуурхал ба харин ч нойтон зүүд зүүдлэх үед эр бэлгийн эс шинээр үүсэж байдаг.

ХУДАЛ: Зөвхөн хөвгүүд л нойтон зүүд зүүдлэдэг

ҮНЭН: Нойтон зүүдийг зөвхөн өсвөр насны хөвгүүд л зүүдлэдэг хэмээн ойлгодог бол энэ нь худал юм. Учир нь  бүхий л насны эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдэд ч тохиолддог аж. Бэлгийн бойжилтын үед нойтон зүүд маш их тохиолддог ба насанд хүрсэн хойно ч үргэлжилдэг. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийн дааврын төвшин тогтворжсон байдаг учраас харьцангуй бага  тохиолддог. 

ХУДАЛ: Нойтон зүүд нь биеийг сульдаадаг

ҮНЭН: Эрэгтэйчүүдийн бие сульдаж ядрах, дархлаа муудахад нойтон зүүд зүүдлэх нь огтхон хамааралгүй. Харин ч нойтон зүүд нь хүний илүүдэл эр бэлгийн эсийг гадагшлуулдаг, биед ямар сөрөг нөлөө үзүүлдэггүй. 

ХУДАЛ: Нойтон зүүд нь бэлэг эрхтний хэмжээнд нөлөөлдөг

ҮНЭН: Нойтон зүүд зүүдлэх нь бэлэг эрхтний хэмжээг жижгэрүүлдэг гэдэг ч.  Энэ нь мөн л ямар ч үндэслэлгүй худал яриа юм.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх