image

Маргааш “Өглөөний музей - Эх түүхээрээ аялахуй” арга хэмжээ болно

"Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" сэдэвт Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй арга хэмжээнд та бүхнийг урьж байна. 

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулж, сэргээсэн Алтай ятгын аялгууг хөгжимдөх, Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл  зэрэг ховор олдворууд, "Гамма" гэрэл зургийн агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд  зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол угсаатны хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөр зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулна. 

Нээлтийн ёслол: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт Монголын Үндэсний музейд болно.

4 Сэтгэгдэл:

  1. ta nar odoo irgedee olon nitiin arga hemjeend urialhaa boliwol yasiin!!! Undesnii muzei ym bol yzguur zuilee sain boddoo... Arduud shv

  2. Undesnii muzei gej haana baidag muzei we

  3. Zaawal ochnoo

  4. Woo ymar goy ym be zaaval ochnoo

Сэтгэгдэл илгээх