image

141 жил үзэсгэлэнт баллетчдын чуулсан "Хунт нуур" | П.И.Чайковский өөрөө цагаан хун уу

П.И.Чайковскийн сонгодог уран бүтээлээс 141 жилийн турш "Хунт нуур"-нд баллетын үзэсгэлэнт хунгууд чуулсаар буйг FromINNA онцолж байна. Цагаан хунгийн нисэх мэт хөдөлгөөн танд ямар мэдрэмж төрүүлж байсан бэ? Гагцхүү П.И.Чайковский уран бүтээлүүдээ хэрхэн төрүүлж байв...

Оросын хөгжмийн зохиолч, нэрт мастер П.И.Чайковский дэлхийн сонгодог бүжгийн ертөнцийг "Хунт нуур" бүжгэн жүжгээрээ гайхалтай шинэ төвшинд хүргэсэн билээ. 

Сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигт "Цагаан хун" болохыг эмэгтэй балетчин бүр л хүсдэг гэхэд хилсдэхгүй болов уу?. Учир гэвээс хөгжмийн тансаг хийгээд үнэт хөгжмийн найруулга, жүжгийн зохиолд төгс төгөлдөр гоо зүйг бүтээнэ гэдэг үгээр хэлэмгүй гайхамшигтай.  "Хунт нуур"-ыг үзэн суух үзэгч, сонсогчийн ч сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулдаг. П.И.Чайковскийн хөгжмийн ид шид хамгийн бодитоороо бидэнд урлаг болон үлдэж үргэлжилсээр буй нь энэ ажээ.  Монголын балетчдаас хамгийн анх зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун цагаан хунгийн дүрд бүжиглэж үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Тухайн үед  "Хунт нуур"-ыг тайзнаа хамтран тавихаар ирсэн Оросын мэргэжилтэн Ю.Оюуныг хараад “Жинхэнэ цагаан хунд зориулагдсан бүжигчин энэ байна даа, түүний гар яг л хунгийн гар” хэмээн дуу алдаж байсан гэдэг. 

Урлагт төгс бүтээлийг тамгална гэдэг тийм ч дардан байдаггүйн жишээ ч үүнд хамаатай. Тайзнаа анх тавигдсан "Хунт нуур" амжилтыг эс олов. Хаант Орос улсад ажиллаж байсан Германы бүжиг дэглээч Юлий Райсингер дэглэлт хөгжмийн удирдаач, бүжигчдийг уян хатан байлгаж чадаагүйгээс үзэгчид очих мэдрэмж алга ташалтаас өмнө тасран унасаар... Магадгүй үйл явдлыг хэтэрхий сонирхолгүй болгож тайзыг гурван жил уйд автуулсан байх... Дараа нь Оросын бүжиг дэглээчид болох Петипа, Иванов нар "Хунт нуур"-ыг бүхий л талаас нь зүрх сэтгэлээрээ мэдэрч анхны дэглэлтийг өөрчилснөөр дэлхийн балетын түүхэнд аргагүй шилдэг бүтээлийг төрүүлжээ. 

Өдгөө хаант Орос улсын хоёр дэглээчийн найруулгаар бүтсэн "Хунт нуур"-нд үе үеийн үзэсгэлэнт хунгууд чуулсаар л байгаа юм.

Урлагийн гайхалтай бүтээл бүр уран бүтээлчийн амьдралын утга учир, ертөнцийг үзэх үзэлтэй салшгүй холбоотой байдаг. Харин П.И.Чайковский "Хунт нуур"-ыг хэрхэн төрүүлэв гэдэг асуулт. Түүний ээж Александра нь франц гаралтай орос эмэгтэй аав Чайковскийн гурав дахь эхнэр байсан. Харин аав нь уул уурхайн инженер. Дүү Модест Ильич нь драмын зохиолч, либретист, орчуулагч бөгөөд амьдрал уран бүтээлээрээ Оросын оюун санааны амьдралд түүхэн мөртэй хүн юм. П.И.Чайковский таван настайдаа төгөлдөр хуураар хичээллэснээр хөгжмийн ертөнцөд анх хөл тавьж байсан. 14 натайд нь ээж нь булчин задрах тахлаар өөд болж хүүд хүнд цохилт болов.

Петр Ильич Чайковский: биография, интересные факты, творчество

Агуу хөгжмийн суут зохиолч 1850 оны үед хуулийн сургуульд сурч хуульч болсон ч ээжийнхээ үхлээс хойш өөрийгөө урлагт сорьж байснаа ч мэдэлгүй явсан гэдэг. Учир нь тэрээр ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан вальс бичиж байсан. Тэр цагаас хойш хөгжмийн ертөнцөд түүхэн бүтээлүүдээ туурвисаар байсан хэрэг. 

Түүний ээдрээт түүх тэгэсхийгээд дуусаагүй ээ. 1859 онд Оросын Хууль зүйн сайдын туслах ажилтан хүртэл хийж явсан. Харин 1861 онд тухайн үеийн Оросын хөгжмийн нийгэмлэгт орж суралцсан байна. Хайр сэтгэлийн асуудал нь бүр ч ярвигтайд тооцогддог байв. Түүнийг ижил хүйстэн байсан гэж нотолсон ном хүртэл гарч, түүнийг нь Орост хэвлүүлэхийг хорьж байсан түүхтэй. Үүнтэй холбоотойгоор судлаачид түүний хэд хэдэн нууцлаг хайр сэтгэлийн асуудлыг баримт болгон ашигласан байдаг. Тухайлбал, их зохиолчийг өөрийн зарц Алексей Софронов үеэл Владимир Давидов нартай холбоотой баримтууд. И.М.Фостер гэдэг хүн 1914 онд Чайковский, Давидов нарын хайр дурлалын түүхийг бичиж энэ тухайгаа нийтэд зарлаж байсан ч уг номыг хэвлэхийг 1971 оныг хүртэл хорьж байсан аж. Фостер номынхоо 32 дугаар хэсэгт “Чайковский өөрийн үеэлд гүнзгий дурласан. Тэр алдарт симфониудаа түүнд зориулж бичсэн юм” гэжээ. Түүнийг алдарт “Дөрөвдүгээр симфони”, “Манфредийн симфони”, “Гилбэрийн хатан” дуурь гэх мэт хэд хэдэн бүтээлийг нь гомосексуалист буюу ижил хүйстэндээ татагдах сэтгэлийн хөдөлгөөнөөс төрсөн гэж зарим судлаачид үзэх нь ч бий.

Чайковский Пётр — биография: концерты Петра Чайковского в Москве, афиша  2021-2022, билеты

Харин түүний амьдралд Надежда Фон Мек гэдэг нэгэн эмэгтэй маш сонин байдлаар холбогддог. Оросын төмөр замын нөлөө бүхий хөрөнгөтөн, маш баян чинээлэг эмэгтэй байсан ба суут зохиолчид ч хөрөнгө мөнгө харамладаггүй зарцуулдаг байж. Тэдний харилцааны гурван жилд 1200 захиа зөөгджээ. Хачирхалтай нь тэд ганц ч удаа биечлэн уулзаж байгаагүй. Надежда гэнэт л харилцаагаа тасалсан нь мөн л судлаачдын нотолгоонд ашиглагддаг. Зарим хэсэг нь чинээлэг эмэгтэй хөрөнгөгүй болсон гэдэг бол зарим нь түүнийг ижил хүйстэн гэдгийг мэдсэнтэй холбож тайлбарладаг байна.

Тэдний салсан он буюу 1890 онд их зохиолч Европ болон Америк даяар алдаршиж байв. 1891 онд Чайковский Америкт цагаачлан гарсан байдаг. Тэрээр Америкийн театрууд, хөгжмийн нийгэмлэгүүдэд бүтээлээ тоглуулдаг байв 1893 онд Кэмбрижийн их сургууль Чайковскийг хүндэт доктороор өргөмжилсөн. Харамсалтай нь, түүний амьдрал Америкт удаан үргэлжлээгүй ажээ. Цагаачилж очсон жилээ “Зургадугаар симфони”-оо бичээд үүнээс ес хоногийн дараа нас баржээ. Түүнийг бас булчин задрах өвчнөөр өөд болсон гэдэг ч амиа хорлосон гэж үзэх хүн цөөнгүй байдаг.

Сонирхуулахад намтар түүхэнд нь тэмдэглэснээр Надеждагийн хөвгүүдийн нэг Николья П.И.Чайковскийн зээ охин Анна Давидоватай гэрлэсэн байна. 

Чайковский повлиял на мир музыкой и словом. К 180-летию композитора | ИА  Красная Весна

 

 

 

.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх