image

SEXEDUCATION | Эрэгтэй хүний ямар үйлдлийг тэвчиж болохгүй вэ

Бид одоо илүү гүн гүнзгий, охид бүсгүйчүүд хоорондоо нээлттэй байж чаддаггүй сэдвийн талаар ярилцах гэж байна. Магадгүй хэн ч чамтай энэ сэдвээр ярилцаж, ярилцах гэж хөндөж ч байгаагүй байх. Гэхдээ чи мэдээгүйгээс болоод өөрийгөө ойлгохгүй, хохирж ч болох зүйл. Эмэгтэй хүн болж харилцаанд орж эхэлсэн цагаас эхлэн нэг зүйлийг өөрийнхөө амьдралын алтан дүрэм мэт болгоорой гэж захимаар байна. Тэр нь юу вэ гэхээр...

 Хамгаалалттай байх нь надад онцгүй гэж хэлэх.

Чи хүсэхгүй байхад хамгаалалт хэрэглэхгүй харилцаанд орох гэж ятгах. Хэрвээ хамтрагч эрэгтэй чинь энэ нь гоё, ер нь хамгаалалттай байх нь онцгүй, энэ нь гоё байна гэх мэтээр чамайг юу гэж ч ятгаж магадгүй. Зарим тохиолдолд уурлаж ч магадгүй гэхдээ чи хүсээгүй, эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй л бол чи өөрийгөө нэгдүгээрт тавьж байж эрсдэлээс өөрийгөө хамгаална. Чиний бие гэдэг зөвхөн чинийх гэдгийг маш сайн тунгааж бодоорой.

25 Best Condoms to Buy 2021: Thinnest, Lubricated, Latex-Free, More

Ариун цэвэр сахихгүй байх.

Үүнийг чи шууд ойлгож байгаа байх тийм үү. Бэлгийн ариун цэвэр гэдэг дан ганц чи сахиад, арчаатай байгаад болдог зүйл биш. Тэр тусмаа тогтмол харилцаанд ордог найз залуу, нөхөр чинь ариун цэвэр сахихгүй байх нь чиний эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй байдаг гэдгийг мэдэх үү. Хамгийн энгийн жишээ нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин салахгүй байх. Чи үзүүлээд эмчилгээ хийлгээд л байдаг удалгүй дахиад л үрэвсээд өвдчихдөг бол эрэгтэйгээ ариун цэврийг маш сайн сахиулах хэрэгтэй шүү. Зөвхөн эмэгтэйчүүд дотоожоо өдөр бүр сольж, орой бүр хөнгөн угаалга хийдэггүй, эрчүүд ч гэсэн энэ бяцхан дүрмийг дагах хэрэгтэй байдаг.

Эмнэлэгт үзүүлэхээс татгалзах.

Эмэгтэйчүүд дунд толгойны өвчин шиг байдаг нэг асуудал бол үрэвсэл бүрэн гүйцэд эмчлэгдэхгүй буцаж өвдөөд байх. Би уг нь үзүүлээд таарсан эмчилгээ хийлгээд зүгээр болсон боловч, буцаад л өвдчихөөд байх юм юундаа юм бол гэж их ярьдаг. Гэвч цаад үнэн бол таны хамтрагч тээгч болсон байдаг. Эмэгтэйчүүдийн үрэвсэл эрэгтэй хүнд халдаад гэхдээ эрэгтэй хүнд бидэн шиг мэдэгддэггүй учир зүв зүгээр мэт тээгч болоод эмэгтэйдээ буцааж халдаагаад байдаг. Тиймээс эмнэлэгт заавал хосоороо үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Тэгж байж л төгс эдгэрдэг. Хэрвээ хамтдаа үзүүлэх боломжгүй нөхцөлд байгаа бол эмчдээ хэлж, тохирох эмчилгээг асуугаарай. 

Ногоон картаа авахаас татгалзах шилдэг шалтгаанууд

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх