image

Шинэ Монгол Мабүчи сангийн долдугаар үеийн элсэлт эхэллээ

Шинэ Монгол-Мабүчи Сангийн долдугаар үеийн элсэлт эхэлсэн байна. Уг хөтөлбөр нь өөртөө итгэлтэй, хариуцлагатай, зөв хандлагатай, өсөн дэвжих сэтгэлгээтэй, суралцах чин хүсэлтэй оюутан залууст жил бүрийн 1500 долларын тэтгэлэгт олгодог олон улсын тэтгэлгийн сан юм.

Хамгийн том давуу тал нь монголд анхдагч менторшип хөтөлбөртэй тэтгэлгийн сан. Менторууд нь гадаадын шилдэг их дээд сургуулийг төгссөн, монголын томоохон компаниудад ажилладаг амжилттай яваа  манлайлагч залуус байдаг. Тэд бүхий л талаар ментийгээ дэмжин ажилладаг бөгөөд сурах арга барил, карьер төлөвлөлт гээд нийгэмд гараад амжилттай ажиллаж амьдрахад дэм болохоор байнгын холбоотой байдаг. Оюутан залуус энэ гайхалтай боломжийг алдалгүй ашиглана гэдэгт найдаж байна.

Бүтэн жилийн оюутны хөгжлийн цогц хөтөлбөртэй бөгөөд карьер төлөвлөлт, хувь хүний хөгжилд зориулсан 5-7 сургалт /workshop/-ыг тогтмол зохион байгуулдаг.

Эргэн төлөлттэй байгаагийн учир нь хариуцлагатай иргэнийг бүтээх зорилготой бөгөөд таны төлсөн эргэн төлөлт эргээд өөр нэгэн оюутныг суралцах боломжийг бэлэглэдэг онцлогтой, эргэх холбоотой тэтгэлэг юм. Тиймээс оюутан залуус уг тэтгэлэгт хамрагдан нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Доорх и-мэйл болон утсаар холбогдон хэрхэн бүртгүүлэх талаар мэдээллийг аваарай, мөн IG&FB  линкийг хавсаргалаа. 

И-мэйл: mabuchi@shinemongol.edu.mn

Утас: 80505535, 99040430

Фэйсбүүк: https://www.facebook.com/smms.foundation 

Инстаграм: https://www.instagram.com/mabuchi_foundation/ 

 

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх