image

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

HumanZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б.Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай "Z" үеийн төлөөлөл, дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа. 

Тасралтгүй хичээл зүтгэл "шилдэг"-т хүргэнэ

Анх 2010 онд Өмнөговь аймгийн Булган суманд А.Ганзориг багшийн удирдлага дор волейболын секцэнд орж, спортод хөл тавьж байсан. Түүнээс хойш одоог хүртэл буюу 13 дахь жилдээ волейболын спортоор хичээллэж байна.

“Эрчим” клубд 2017 оны намрын улиралд орж байсан. Ингээд дөрөв дэх жилдээ өндрийн довтлогчоор тоглож байна. Манай багийн хамгийн том амжилт бол “Үндэсний дээд лиг”-ийн хүрэл медаль, “Насанд хүрэгчдийн улсын аварга” шалгаруулах тэмцээний алтан медаль, “Залуучуудын улсын аварга”-ын хошой алтан медальтай.

Хүн аливаад анхнаасаа л шилдэг нь байдаггүй. Тэр тусмаа спортод бэлтгэл сургуулилт, секцэнд хамрагдаж байж амжилтын карьераа эхлүүлдэг.

Нэг хөгжилтэй түүхээс хуваалцвал, анх волейболын секцэнд хамрагдаж байхад үндсэн багт хүүхдүүдийг авч байсан. Шалгаруулалт нь давуулалт хийх. Эхний хоёр давуулалт бүтэлгүйтэж гурав дахь яг л торон дээр очиж унасан. Мэдээж давуулж чадаагүй учраас хасагдах байсан лдаа. Гэтэл багш аавын шавь байсан учраас арын хаалгаарбагт үлдсэн юм /инээв/.

Хүссэн амжилтдаа хүрэхийн тулд бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, ур ухаан бүгдийг нь хослуулж байж мэргэжлийн тамирчны энд хүрнэ гэж би боддог. Би ч өөрөө хичээгээд явж байна. Анхнаасаа мэргэжлийн тамирчин болохын тулд бэлдэх хэд хэдэн шалгуурууд бий. Миний хувьд баримталдаг зүйл нь багаараа бэлтгэл хийхдээ хувийн бэлтгэлээ сайн хангах, бусад нь нэг эсвэл хоёр хийж байвал чи давуулан гурав, дөрөв хийх ёстой гэсэн зарчим. Ийм шалгуураар бэлтгэлээ таслахгүй, халтуурдахгүй гэсэн өөртөө хатуу зарчим тавьж “хатуу” байхыг л хичээдэг.

2 хүн гэх мэтийн зураг байж болно/Гэрэл зургийг: П.Ууган-Эрдэнэ/

Тамирчны сэтгэл зүй, суралцах чадвар хамгийн чухал

Волейболын спорт бол багийн спорт. Нэг хүн тоглодоггүй. Тийм учраас багаараа сайн ярилцаж би би биш, бид нэг гэсэн уриан дор байж амжилтад хүрнэ гэж боддог. Тамирчин сэтгэл зүйгээ бэлдэх, алдсанаа давтахгүй харин ч түүн дээрээ суралцаж илүү сайжрах мөн баг хамт олонтойгоо бүхий л талаар зөвшилцөх хэрэгтэй.

Зааландаа бэлтгэлээ хийх, тэмцээнд оноо авч багаараа баярлаад гүйх мэдрэмж надад хамгийн сайхан санагддаг тэр л мэдрэмж тамирчин хүний аз жаргал байх.

Сүүлийн хоёр жил хөл хорионоос болж бэлтгэл сургуулилт завсарлан, тэмцээн уралдаанд оролцоогүй болохоор ч тэр үү бэлтгэлийн хэв шинжээс бага зэрэг хөндийрсөн ч юм шиг... Дээр хэлсэнчлэн илүү бэлтгэгдэхэд өөртэйгөө сорьж байна. Үсрэлтийн дасгал болон гүйлтийг ганцаарчлан бэлтгэл болгон хийдэг.

3 хүн болон спортоор хичээллэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно/Гэрэл зургийг: П.Ууган-Эрдэнэ/

Спортод тэр тусмаа багийн спортод "дэмжлэг" хамгийн чухал

Монголд багийн спорт гэлтгүй хувь хүнийг ч  спортын талбарт амжилтаар өнгөлөхөд нэг зүйл дутуу санагддаг. Тэр бол дэмжлэг. Тоглодог спортынхоо хувьд ярихад манай улсын баг тамирчид олон улсын баг тамирчдаас нэг их дутахгүй ур чадвартай. Гэвч дэмжлэг хийгээд спортын хөгжүүлэлт муу байгаагаас ийнхүү чансаагаа ахиулахад удаашралтай байдаг. Жишнээ нь гэхэд олон улсын спортын хөгжилд тамирчныг бүр бага наснаас нь тодорхой системтэйгээр бэлтгэн тоглуулдаг. Тэдгээр тамирчид нь уг спортоороо ажил, амьдралын бүхий л карьераараа бүрдүүлж чаддаг бол манайд арзаганасаних ажлынхаа дундуур бэлтгэлээ хийж тэмцээнд оролцдог.

Волейболын спорт голоороо тор татсан талбайд тоглодог. Нэгдүгээрт соёлтой спорт, торны наана цаанаас хоорондоо өрсөлддөг. Өөр бусад зүйлсээс өгч чаддаггүй тэсвэр тэвчээр, хатуужил, хүнтэй зөв харьцах, багаар ажиллах чадваруудыг энэ спортоос авч чадна.

Тамирчин би болон бусад тамирчдад спорт зааланд хичээллэх болон заалны хүрэлцээ хангалттай. Харин Монгол улсын хүн амын дийлэнхийг өсвөр насны хүүхэд залуучууд эзэлдэг тэр ч гэлтгүй спортоор хичээллэх сонирхолтой, спортоор эрүүл мэндээ дэмжих хүсэлтэй хүмүүс олон болсон. Эдгээр хүмүүст спорт заалны хүрэлцээ хомстолтой байдаг болохоор наль болох спортын үйл ажиллагаа эхрлэх барилга, бүтээн байгуулалтыг нэмэх хэрэгтэй.

Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахлын нөлөөгөөр зөвхөн надад гэлтгүй спортын салбарт тамирчдын хувьд маш их хохиролтой жилүүд боллоо. Сүүлийн хоёр жилд нэг удаа шүглийн дуу сонсож, нэг л тэмцээн зохиоэн байгуулагдаж оролцлоо. 

Гэвч үйлчилгээний газрууд, зохион байгуулалтын төвшний газруудын үйл ажиллагааг нээсэн. Түүгээр ч барахгүй архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, цагийн хязгаарлалт нь 24 цаг хүртэлх баар, паб, караоке зэргийг нээчхээд спорт заал, тэмцээн уралдааны зохион байгуулалтыг хориглож байгаа нь шударга бусаар энэ салбарыг хохироож байгаад миний хувьд эмзэглэж л байна.

2 хүн гэх мэтийн зураг байж болно/Гэрэл зургийг: П.Ууган-Эрдэнэ/

Монголын волейболын спортын түүхэнд зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авч байгаагүй. Миний зорилго бол монгол улсын шигшээ багт орж тэрхүү тэмцээнээс алтан медаль авахад багтаа хувь нэмрээ оруулна гэж бодож зорьж явдаг. Олон улсын тэмцээнд монголынхоо нэрийн өмнөөс тоглоод амжилтад хүрэх нь миний зорилго.

Волейболын спортыг сонирхож хичээллэж байгаа залууст хандаж хэлэхэд хоббигоо болгож авсан бол битгий хаяарай, хичээллээд яваарай, амжилт гаргахаар зорьсон бол битгий халтуурдаарай, үргэлж тэмүүлэлтэй байгаарай гэж хэлье.

Миний хувьд спортыг дэмждэг байгууллага болон хүмүүст их талархдаг. Тэр тусмаа волейболын спортод хувь нэмрээ оруулж яваа ASICS, MIZUNO-ийн албан ёсны дэлгүүрийнхэнд маш их баярлалаа. Намайг маш их дэмжиж ажилладаг.

1 хүн, зогсож байгаа, гадуур хувцас, хөлийн өмсгөл, цас болон "Dasics f Asics Mongolia" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

1 хүн, гадуур хувцас болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх