image

Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх "ТИК ТОК"-чин

Сенегал гаралтай Итали тиктокийн од Хаби Ламе. Түүнийг цахим орчинд танихгүй, мэдэхгүй хүн гэж ховор байх. Тэрээр 21 настай бөгөөд тикток дагагчдийнхаа тоогоор Европ тивд тэргүүлдэг ба дэлхийд хоёрдугаарт жагсдаг юм.

Энгийн нэгэн ажилчин ангийн залуу байсан тэрбээр Тиктокийн олон зуун сая дагагч, хийдэг бичлэгүүдийнхээ ачаар 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцож, улаан хивсэн дээгүүр алхлаа. Түүний хувьд ганц ч үг хэлдэггүй, богино хэмжээний комеди видеогоороо тикток дээр 111 сая дагагчтай болж амжсан бусадтай адилгүй, маш өвөрмөц нөлөөлөгч юм.

Хаби Ламе нь цахилгаан барааны үйлдвэрт оператораар ажилладаг байсан бөгөөд цар тахлын хөл хорионы үед ажлаасаа халагдаж, санхүүгийн хүндрэлтэй тулгарч эхэлжээ. Тэгсэн ч тэрбээр шинэ ажил хайх гэж яааралгүй, тикток руу эргэлт буцалтгүй орсон юм. Олон олон видео туршиж үзсэнийхээ ачаар тэр 2020 оны гуравдугаар сараас эхлэн богино хэмжээний инээдмийн видеогоо хийж эхлүүлсэн нь түүнд хангалттай хэмжээний мөнгө, нэр алдыг авчирсан байна.

21 настай энэ залуу бусад инфлүүнсерүүдээс ялгаатай нь амьдрал дээр хүн бүрт тохиоход хэцүү дэндүү хуурмаг, төгс байдал, тансаглалаа харуулж, ухаантай царайлах бус хүмүүсийн хэтрүүлж, төвөгтэй болгодог зүйлсийг бодит амьдрал дээр хичнээн хялбар болохыг нэг ч үг хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлдгээрээ иаш хурдан хугацаанд нэр алдарт хүрсэн. 

From TikTok to the red carpet - A look into Khaby Lame's rise in fame |  WeirdKaya

Khaby Lame TikTok Archives – Daily Express News

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх