image

Хөхний хорт хавдраар өвчлөх шалтгаан ба урьдчилан сэргийлэх тухай

Эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын дотор эхний хоёрдугаар байранд “Хөхний хорт хавдар” ордог. Ихэвчлэн 50-иас дээш насныханд тохиолддог бол хөхний хавдрыг эрт оношловол эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах (илүү томрох, тархах) тусам төгс эмчлэгдэх магадлал буурна. Гэхдээ хавдрын эсрэг эмчилгээ нь хавдрын явцыг удаашруулж чаддаг.


Нөлөөлөх хүчин зүйлүүд:

Хэдийгээр хөхний хорт хавдар нь тодорхой шалтгаангүйгээр үүсдэг ч хөхний хавдартай болох магадлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг тодорхой хүчин зүйлс байдаг. Үүнд:

- Хөхний хавдартай болох эрсдэл ойролцоогоор 10 жил тутамд нэмэгдэж байдаг. 50-аас дээш насныханд ихэнхдээ тохиолддоно.

- Амьдарч буй орчин. Улс орон бүрд адилгүй байна. Энэ нь удамшлын болон хүрээлэн буй орчинтой холбоотой байж болох юм.

- Удамшлын түүх. Хэрэв таны ойрын төрөлд хавдартай байгаа эсвэл хавдраар өвдөж байсан мөн тэд 50 наснаас доош насалсан бол танд эрсдэл бий гэсэн үг юм.

- Хэрэв та хөхний хорт хавдрын урьдал өвчтэй бол.

- Хүүхэдгүй эсвэл та анхны хүүхдээ 30-аас дээш насанд төрүүлсэн бол.

- Хүүхдээ хөхүүлж байгаагүй бол.

- Сарын тэмдэг наснаасаа эрт ирсэн бол.

- Чээжиндээ туяа (рентген туяа, туяа эмчилгээ гэх мэт) авч байсан бол.

- 55 наснаас хойш цэвэршилт явагдсан бол.

- Дааврын эмчилгээ олон жил хийлгэж байсан бол (50-аас дээш насны эмэгтэйчүүд)

- Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх 

Хөхний хорт хавдрын шинж тэмдэг

Хөх бэрсүү ихтэй болох: Ер нь хөх өвчингүй, бэрсүүгүй байх ёстой. Жич: Ихэнх бэрсүү нь хорт хавдрынх байдаггүй. Шингэнээр дүүргэгдсэн уйланхай эсвэл булчирхайны эдүүдийн бөөгнөрөл байж болно. Хэрэв томроод байвал та эмчид үзүүлэх хэрэгтэй.

Шинж тэмдгүүд:

Хөхний хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх

Хөхний хэсэг газарт хонхойх эсвэл зузаарсан арьстай болох

Хөхний толгой цааш орох

Ховор тохиолдолд хөхний толгойноос ялгадас гарах (магадгүй цусан толботой байх)

Ховор төрлийн хавдрын үед хөхний толгой тойроод биржийх, экземтэй төстэй байна.

Ховор тохиолдолд хөх өвдөнө. Жич: Өвдөлт нь эрт илрэх шинж биш юм. Олон эмэгтэйчүүдийн хөх нь хөндүүр өвчтэй болдог ч энэ нь бараг хорт хавдраас шалтгаалдаггүй.

Хөхний хавдрын эхний тархах газар нь ихэвчлэн суганы тунгалгийн булчирхай байдаг. Хэрэв суганд тархсан бол суга хавдаж овойж болно. Хэрэв хавдар нь биеийн бусад хэсгүүдэд тархсан бол өөр олон шинж тэмдгүүд илэрнэ.


Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тухай

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ч хүртэл хөхний хавдартай болох эрсдлийг бууруулдагыг судалгаагаар харуулжээ. Дараах алхмууд нь таны эрсдлийг багасгана. Үүнд:

- Архи, спиртийн төрлийн ундааг хязгаартай хэрэглэх. Архийг ихээр хэрэглэх нь хавдар үүсэх өндөр эрсдлийг дагуулна. Хэрэв шар айраг, дарс, ликёр зэрэг спиртийн төрлийн ундааг уух бол өдөрт нэгээс илүүгүйг уух хэрэгтэй.

- Тамхи татахгүй байх. Тамхидалт, хөхний хавдрын эрсдэл (ялангуяа цэвэршилтийн урьдал үед) хоёр хоорондоо холбоотой нь нотлогдсон байна. Тамхи татахгүй байх нь таны эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн сонголт болно.

- Биеийн жингээ хянах. Жин ихтэй байх буюу таргалалт нь хөхний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа цэвэршилтийн дараа жин нэмэгдэж байвал эрсдэл өндөртэй байгааг харуулна.

- Идэвхтэй хөдөлгөөнтэй байх. Биеийн хөдөлгөөний идэвхитэй байдал нь жинг хэвийн байлгахад нөлөөлдөг ба хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Долоо хоногт хамгийн багадаа 150 минут аэробикийн зөөлөн дасгал хийх эсвэл 75 минут аэробикийн эрчимтэй дасгал хийх, мөн долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал хийж байхыг зөвлөдөг.

- Хөхөөр хооллох. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэх нэгэн хүчин зүйл болно. Аль болох урт хугацаагаар хөхөөр хооллох нь маш сайн хамгаалалт болдог.

- Гормон эмчилгээний тун ба хугацааг хязгаарлах. Гормоны хавсарсан эмчилгээг гурваас илүү таван жил хүртэл хугацаатай хийлгэх нь эрслийг нэмэгдүүлнэ. Хэрэв та цэвэршилтийн шинж тэмдгийн гормон эмчилгээ хийлгэхээр бол сонголтын талаар эмчтэйгээ ярилцаарай. Та биеийн тамир эмчилгээ зэрэг гормоны бус эмчилгээгээр эмчлүүлэх боломжтой.

- Орчны бохирдол, хорт туяанаас болгоомжлох. Эмнэлгийн томограф зэрэг шинжилгээ нь хорт туяаны өндөр тунтай байдаг. Энэ нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмнэ. Зөвхөн шаардлагатай үед л ийм шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Зарим төрлийн ажлын нөхцөл, бензин, машины утаа зэрэг химийн бодисуудад өртөх нь хөхний хорт хавдрын өвчлөлтэй холбоотой болохыг судалгаанд дурдсан байдаг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
23

SEX EDUCATION | Нойтон зүүдний талаарх үнэн ба худал баримтууд

Унтаж байхдаа үрийн шингэн буюу эр бэлгийн эсийг ялгаруулах үйл ажиллагааг нойтон зүүд гэж нэрлэдэг. Эрэгтэй хүн ийм төрлийн зүүд зүүдлэх үед дотуур хувцас болон орны даавуу норсон байдаг тул нойтон зүүд гэж нэрлэсэн аж. Нойтон зүүд нь заавал "эротик" зүүд зүүдлэх үед тохиолдох албагүй бөгөөд хувцас болон ор дэрний даавууны үрэлт, унтаж буй байрлал зэргээс хамаардаг. Мөн нойтон зүүд зүүдлэх нь хүний бие махбодод тохиолддог ердийн нэг үзэгдэл учраас ичиж, санаа зовох хэрэггүй.

Цааш үзэх
Image 09
15

SEXEDUCATION | Эмэгтэйчүүд эмзэг эрхтнээ "ХАЙРЛАХ"-ын тухайд

Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн бол гоо сайхны хэмжүүр мөнөөсөө мөн. Энэ нь эрүүл, аюулгүй байснаар үнэлэгдэнэ. Бид нүүрнийхээ арьсанд анхаарал тавьж, өмсөх хувцсаа цэвэрхэн байлгахад санаа зовдог шигээ эмзэг эрхтнээ ч төдий чинээгээр хайрлах хэрэгтэй. Бэлгийн боловсрол олгох булангийн энэ удаагийн нийтлэлээр эмзэг эрхтнээ хайрлах аргуудаас танд сануулъя.

Цааш үзэх